2018/05/22
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,405.92₮
B39
УЛААНБААТАР
14°
|
-2°
B34
УЛААНБААТАР
23°
|
B30
УЛААНБААТАР
27°
|
19:00
S32
14°
20:00
S44
13°
21:00
S101
11°
22:00
S101
11°
23:00
S101
00:00
S44
01:00
S44
02:00
S44
03:00
S32
04:00
S32
05:00
S32
06:00
S32

Бэлэг эрхтнээрээ амьсгалдаг “панк” яст мэлхий мөхлийн ирмэгт ирснийг зарлажээ

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 4 сарын 14
iKon.MN

Австралийн “Мэри голын яст мэлхий” гэгддэг өвөрмөц ховор амьтныг энэ долоо хоногт Лондоны Зоологийн Нийгэмлэг устаж алга болох 29 дүгээр түвшинд хүрээд байгааг албан ёсоор зарлаж, мөхөх аюултай амьтдын жагсаалтад бүртгэжээ.

Австралийн алслагдсан зүүн эргээр амьдардаг энэхүү хэвлээр явагч нь толгой дээрээ ногоон өнгийн залаатай тул “панк яст мэлхий” ч гэж нэрлэдэг байна.

Өөр нэг онцлог нь энэ амьтан үржлийн эрхтнээрээ амьсгалдаг гэнэ.

Үлэг гүрвэлүүдтэй зэрэгцэн амьдарч байсан “панк яст мэлхий” өнөөдрийг хүртэл ганцаараа тэсэж үлдсэн тул дэлхий дээр түүнтэй ойр төрлийн ганц ч амьтан байхгүй юм. 

“Түүнтэй ойр төрлийн амьтныг олохын тулд 50 орчим сая жилийн өмнөх ертөнц рүү буцах хэрэгтэй. Үлэг гүрвэлүүдтэй зэрэгцэн амьдарч байсан энэ амьтныг мөхөөвөл бидний хувьд том гарз болно” гэж Австралийн Чарльз Дарвины их сургуулийн судлаач Мэрилин Коннел ярьж байна.

Австралид нэгэн үед олноор амьдардаг байсан яст мэлхий өнөөдөр хэд үлдээд байгаа нь тодорхойгүй байна гэж Лондоны Зоологийн Нийгэмлэг мэдээлжээ.

Биологичид “Elusor macrurus” гэж албан ёсоор нэрлэдэг яст мэлхийний Могикан хэлбэрийн залаа нь  үнэндээ толгой дээр нь ургасан замаг гэнэ. Өмнө нь сайн судлагдаагүй байсан хэвлээр явагчийг Австралийн эрдэмтэн Жон Кэнн дөнгөж 1990-ээд оны дундуур шинэ төрөл зүйлийн амьтан гэж тодорхойлон бүртгүүлжээ.

Австралид Европчууд ирж байгалийг нь өөрчлөн, гол усанд нь шинэ төрөл зүйлийн загас үржүүлэх болсноор олон сая жилийг туулж ирсэн “панк яст мэлхий” мөхлийн ирмэгт ирээд байгаа ажээ.

 

Эх сурвалж: Reuters

 

x