Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/04/11-НД НИЙТЛЭГДСЭН

Прокуророос С.Баяр, Ч.Сайханбилэг нарт эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татжээ

Б.УЧРАЛ, iKon.mn
2018 оны 4 сарын 11
iKon.MN
Зураг зураг

Нийслэлийн прокурорын газраас цаг үеийн асуудлаар өнөөдөр мэдээлэл хийлээ.

ШУУД ҮЗЭХ:

https://www.facebook.com/iKonNews/videos/821887517996818/

Нийслэлийн прокурорын газрын олон нийттэй харилцах ажил хариуцсан хяналтын прокурор Г.Бясман "АТГ-аас мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа Оюу толгой компанийн хөрөнгө оруулалтын гэрээтэй холбоотой хэрэгт тухайн үед Ерөнхий сайдаар ажиллаж байсан С.Баяр, Ч.Сайханбилэг нарыг албан тушаалаа ашиглаж бусдад давуу байдал бий болгосон байж болзошгүй гэж үзэж хуульд заасан эрх хэмжээнийхээ хүрээнд сэжигтнийг хойшлуулшгүй баривчлах арга хэмжээ авсан.

Өнөөдөр Нийслэлийн Прокурорын газарт АТГ-аас нэр дурдагдсан хүмүүсийг яллагдагчаар татах санал ирүүлсэн. Прокуророос С.Баяр, Ч.Сайханбилэг нарт эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан. Улмаар үргэлжлүүлэн цагдах хорих саналыг шүүхэд хүргүүлээд байна.  Шүүхийн шийдвэр гарахаар сэжигтнээр татсан Ч.Сайханбилэг, С.Баяр нарыг хэд хоног хорих эсэх нь тодорхой болно" гэв.

Мөн "УИХ-ын гишүүн Д.Муратыг яллагдагчаар татсан. Хэрэг нь мөрдөн байцаах шатанд явагдаж байна" гэсэн мэдээлэл өглөө.