Энэ жилийн 2-р сард Испанийн Валенсиа хотод эхэлсэн Дэвис Капийн наймны нэг финалд учираа таарсан Германы баг Испанийн багийг 2-1-ийн харьцаатай тэргүүлэн шөвгийг дөрөвт үлдэхэд ганц хожил авахад хангалттай байсан юм. Хоёр багийн дараагийн тоглолт Александ Зверев болон дэлхийн чансааны №1 Рафаэл Надал нарын хооронд өрнөж Рафаэл Надал өрсөлдөгчөө 6-1 6-4 6-4 – ийн харьцаатай хожиж цувралыг тэнцүүлсэн.
Шийдвэрлэх тоглолтод Дэвид Фэррэр 7-6, 3-6, 7-6, 4-6 -ийн харьцаатай Филлип Колшрэйбэрийг хожиж Дэвис Капийн шөвгийн дөрөвт цомыг эзэмшигч Францын багтай учираа таарсан байна. Францын баг Италийн багийг 4 дэх тоглолтод Лукас Поулиэ 2-6 6-1 7-6 6-3 – ийн харьцаагаар Фабио Погниниг хожин шөвгийн дөрөвт гарч ирсэн юм.
Мөн шөвгийн дөрөвт Хроват Казахстаныг 3-1 -ийн харьцаатай, АНУ Бельгийг 3-0 харьцаатай тус тус хожи хоорондоо учираа таарсан билээ. Шөвгийн дөрөвийн тоглолтууд энэ оны 9 дүгээр сарын 14-16 ны хооронд болох хувиартай байгаа юм.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!