Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/04/09-НД НИЙТЛЭГДСЭН

Монгол бөхчүүд дэлхийн шилдэг найман багийн зургаад жагслаа

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 4 сарын 9
iKon.MN
Зураг зураг

АНУ-ын Айова хотод чөлөөт бөхийн дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээн хоёр өдөр үргэлжилж өндөрлөлөө.

Уг тэмцээнд дэлхийн хамгийн шилдэг найман баг өрсөлддөг. Энэ жилийн тэмцээнд Орос, Ираны бөхчүүд улс төрийн шалтгаанаар оролцох боломжгүй болж, оронд нь Монгол, Энэтхэгийн багууд уригдсан юм.

Монголын шигшээ баг B хэсэгт Азербайжан, Казахстан, Кубын багуудтай таарсан бөгөөд хэсэг дотроо Казахстаныг 6:4 харьцаатай ялж, Кубад 3:7, Азербайжанд 3:7 харьцаатай ялагдсан байна.

Ингээд тавдугаар байрын төлөө Гүржийн багтай барилдаж 4:6 харьцаатай ялагдаад зургаадугаар байрт орлоо.

Шилдэг найман багийн эзэлсэн байруудыг жагсаавал:

  1. АНУ
  2. Азербайжан
  3. Япон
  4. Куба
  5. Гүрж
  6. Монгол
  7. Казахстан
  8. Энэтхэг

Дэлхийн цомыг АНУ-ын шигшээ баг Азербайжаныг 6:4 харьцаатай ялж хүртлээ.

Ингэснээр Америкчууд 2003 оноос хойш анх удаа уг тэмцэээнд тэргүүлж байна. Ираны бөхчүүд өмнөх зургаан удаагийн дэлхийн цомыг жил дараалан хүртээд байв.

Монголчуудын хувьд 1975, 1987 онуудад дэлхийн цомын тэмцээний дэд байранд орж байсан түүхтэй. 1987 оны тэмцээн Монгол улсын нийслэлд зохион байгуулагдаж байжээ.