Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/04/08-НД НИЙТЛЭГДСЭН

Монголын бөхчүүд Казахстаны багийг ялж, Кубад ялагдлаа

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 4 сарын 8
iKon.MN
Зураг зураг

АНУ-ын Айова хотод Дэлхийн Цомын төлөө чөлөөт бөхийн дэлхийн шилдэг найман баг өрсөлдөж байна. Шилдэг наймаас энэ жил Орос, Ираны багууд хасагдаж, оронд нь Монгол, Энэтхэгийн багууд уригдсан юм.

Хоёр өдөр үргэлжлэх тэмцээний эхний өдрийн барилдаан манай цагаар өнгөрсөн шөнө эхлээд одоо болтол үргэлжилж байна.

Монголын шигшээ баг эхний өдрийн барилдаанаа дуусгалаа. Тэд эхлээд Казахстаны багтай өрсөлдөж, 6:4-ийн харьцаагаар ялалт байгуулжээ.

Хоёр дахь барилдаанд Кубын багтай өрсөлдөж 3:7-оор ялагдсан байна.

Одоо манай бөхчүүд хоёр дахь өдрийн барилдаанд Азербайжаны багтай өрсөлдөж хэсгийн тэмцээнээ өндөрлөнө. Үүний дараа шигшээ барилдаанууд эхлэх юм. Монголтой нэг хэсэгт таарсан Азербайжаны бөхчүүд өнөөдөр эхний барилдаандаа Кубын багийг 8:2-оор ялж, одоо Казахстантай өрсөлдөж байна.

Манай багтай адил урилгаар уг тэмцээнд оролцсон Энэтхэгийн баг эхний барилдаандаа АНУ-ын багт 10:0-ээр ялагджээ. Одоо тэд Гүржийн багтай тэмцээнийг үргэлжлүүлж байна.

Тэмцээний дэлгэрэнгүй үр дүнг энэ холбоосоор үзнэ үү.