Ард Даатгал ХХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн ээлжит хурал 2018 оны 3 сарын 30-ны өдөр болж, компанийн 2017 оны цэвэр ашгаас хувьцаа эзэмшигчдэдээ ногдол ашиг хуваарилахаар шийдвэрлэлээ. Компани нь 2017 онд 1.12 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан бол үүнээс 50 хувийг нь буюу 562 сая төгрөгийг хувьцаа эзэмшигчдэд ногдол ашиг хэлбэрээр хуваарилахаар боллоо. Ингэснээр нэгж хувьцаанд 376.5 төгрөгийн өгөөж ногдож байгаа юм. Ард Даатгалын 2017 оны санхүүгийн тайланд Далай Ван Аудит компани хөндлөнгийн шалгалт хийж баталгаажуулсан болно.
Тус компанийн ТУЗ-ийн дарга Ч.Ганхуяг
Ард Даатгал ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Цогбадрах
Мөн хурлаас Ард Даатгалын ТУЗ-ийн бүрэлдэхүүнд шинээр хоёр хараат бус гишүүнийг нэр дэвшүүлж, түр томилов. Шинээр нэр дэвшиж буй ТУЗ-ийн гишүүдийг дараагийн хувьцаа эзэмшигчдийн хурлаар авч хэлэлцэх болно. Компанийн ТУЗ-д хараат бус гишүүнээр орж ажиллахаар болсон З.Ариун нь дотоодын топ хувийн сургуулиудын нэг болох Улаанбаатарын Америкийн Сургуулийн захирлаар ажилладаг бол Б.Болорчимэг нь NTV телевизийн сэтгүүлч, редактор бөгөөд олонд танигдсан “Бизнес Өрөг” нэвтрүүлгийн санаачлагч юм.
Ард Даатгал ХХК нь даатгалын салбарын ууган хувийн компаниудын нэг бөгөөд 1994 оноос хойш үйл ажиллагаа явуулж буй ердийн даатгалын компани билээ. Ард Даатгал нь өөрийн ажиллагсад, 21 аймаг дахь салбар, төлөөлөгчдөөс гадна Монгол Шуудан компанитай стратегийн түншлэлийн гэрээний дагуу орон даяар шуудангийн салбаруудаар дамжуулан даатгалын бүх төрлийн бүтээгдэхүүн түгээн ажиллаж байна.
Ард Холдингс нь санхүүгийн салбарт үйл ажиллагаа явуулдаг компаниудад хөрөнгө оруулалт хийж, зах зээл дэх байр суурь, өрсөлдөх чадвар болон үнэ цэнийг нь дээшлүүлэх замаар хувьцаа эзэмшигчдийнхээ хөрөнгийн өгөөжийг өсгөх зорилт тавин ажилладаг үндэсний санхүүгийн нэгдэл компани юм. Манай бүрэлдэхүүнд Ард Даатгал, Ард Кредит, Ард Секюритиз, Ард Лайф, Ард Актив, Ард Менежмент, Ард Бит, ТэнГэр Системс, Монгол Шуудан, Номын Хишиг, Жинст Увс (Хөрөнгө Оруулагч Үндэстэн), КриптоҮндэстэн зэрэг компани багтаж байна. Өнөөдрийн байдлаар Ард Санхүүгийн Нэгдэл ХК нь Ард Даатгалын 95 хувийг эзэмшиж байна.
Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл бидэнтэй холбоо барина уу.
Хаяг: Сүхбаатар дүүрэг, 8 хороо, Ерөнхий сайд Амарын гудамж, Ард Холдингсийн байр, 2 давхар w3w: цэнэг.эрдэмтэй.өнгөлөх
Шангри-Ла дахь салбарын хаяг: Сүхбаатар дүүрэг, 1 хороо, Олимпийн гудамж, 19A-C, Шангри-Ла Худалдааны Төв, 1 давхар w3w: хөтөч.лугших.бүтээлчид
Холбоо барих утас: 7720 0089, 7707 8181
И-мэйл хаяг: info@arddaatgal.mn
Хүчтэй. Хамтдаа.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!