Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2013/11/13-НД НИЙТЛЭГДСЭН

38-р сургуулийн газар дээр нутгийн удирдлагын ордон барих уу...

Г.Номин, iKon.mn
2013 оны 11 сарын 13
iKon.MN
Зураг зураг

Нийслэлийн Баянгол дүүрэг байрладаг Монгол-Германы хамтарсан 38-р бүрэн дунд сургуулийн багш нар өнөөдөр хэвлэлийнхэнд хандаж мэдээлэл хийлээ.

Тус сургуулийн багш нар есөн багшийн бүрэлдэхүүнтэй түр хороог байгуулж сургуулийн оронд Баянгол дүүргийн нутгийн удирдлагын ордон барих ажлыг эсэргүүцэн сурагчдын эцэг эхчүүдээс 800 гаруй гарын үсэг цуглуулсан байна.

Сургуулийн газраас бага хэмжээний газар авах зураг төсөл гаргаад ирэх даваа гаригт дахин уулзахаар товложээ. 

БГД-ийн Засаг дарга Д.Оросоо, УИХ-ын гишүүн С.Эрдэнэ, ИТХ-ын дарга Д.Дэлгэрбат, Төлөвлөлтийн хэлтсийн дарга Д.Дулмаа нарын бүрэлдэхүүнтэй удирдлагууд 38-р сургуулийн багш нарыг өчигдөр орой 17.00 цагт хүлээн авч уулзжээ.

Уулзалтын үеэр дүүргийн удирдлагын зүгээс Нутгийн удирдлагын ордон барих газрын зураг төслөө дахин харж үзэхээ хэлсэн бөгөөд сургуулийн газраас бага хэмжээний газар авах зураг төсөл гаргаад эргээд ирэх даваа гаригт дахин уулзахаар товложээ. 

Мөн нутгийн удирдлагын газар барихгүй болсон тохиолдолд тус сургуулийн байрыг ч бас бариулахгүй гэсэн байна.

Багш нарын түр хороо НЗД-д хандан өргөдөл өгсөн бөгөөд НЗДТГ-аас эргэн холбогдож асуудлыг судлаад энэ долоо хоногтоо багтаан хариу өгнө хэмээн мэдэгджээ.