Нийслэлийн Байгаль орчны газраас санаачлан НҮБ-ийн Хүүхдийн сангийн дэмжлэгтэйгээр нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад орчны бохирдлоос урдчилан сэргийлэх, өөрийгөө хамгаалах сэдвээр цуврал сургалтыг 3 дугаар сараас эхлэн зохион байгуулж байна.
Хүүхэд багачууд өдөр тутам хэрэглэдэг дэвтрээр нь дамжуулан байгаль орчноо хайрлах, байгалийн шавхагдах нөөц баялагийг хэмнэлттэй хэрэглэж сурах дадалтай болгоход энэхүү “Хэмнэе, гамная дэвтэр”–ийн ач холбогдол оршиж байна.
Энэхүү санаачилгыг 2018 оны 9 дүгээр сараас ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад зориулж “Хэмнэе, гамная дэвтэр”-ийг хэрэглээнд нэвтрүүлэхэд хамтран ажиллахаар болов гэж нийслэлийн Байгаль орчны газраас мэдээллээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!