Дэлхийн эмч нарын өдөр өнөөдөр тохиож байна.
Эрүүл мэндийн яамнаас Монгол Улсын эмч нарын тухай сонирхолтой тоо баримтыг гаргажээ.
Түүнчлэн ЭМ-ийн сайд Д.Сарангэрэл салбарынхандаа мэндчилгээ дэвшүүлсэн байна.
Тэрбээр "Жил бүрийн 3 дугаар сарын 30-ний өдрийг Монгол эмч нар ажил мэргэжлээрээ бахархах, эрүүл мэндийн бусад ажилтан, ард иргэд нь эмч нартаа талархах өдөр болгон тэмдэглэн өнгөрүүлдэг сайхан уламжлалтай.
Өнөөдөр эмч нар маань Монгол Улсад оношлогдож, эмчлэгдэх боломжгүй болон ховор тохиолддог олон өвчин эмгэгийг эмчилж, оношилж чадаж байгаа нь үнэхээр бахархалтай. Үе үеийн нийт эмч нартаа болон Та бүхний гэр бүлд эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе" гэжээ.
Эх сурвалж: ЭМЯ
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!