Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/03/23-НД НИЙТЛЭГДСЭН

ВИДЕО: "Дүнжингарав 2018" уралдааны БИЧЛЭГИЙГ ЗАДАЛЖ БАЙНА

Б.Ану
2018 оны 3 сарын 23
iKon.MN
Зураг зураг

"Дүнжингарав 2018" уралдааныг харанхуйд, тоосон дунд зохион байгуулж олон хүүхдийн амь нас, эрүүл мэндийг эрсдэлд оруулсан хүмүүст өнөөдрийг хүртэл ямар нэгэн хариуцлага тооцоогүй байна. 

Уралдааныг зохион байгуулагчид соёолон насны морьдын уралдааныг эхлүүлэхэд гэгээтэй байсан мөн уралдааныг хойшлуулах санал гаргасан ч уяач, унаач хүүхдүүд шаардаж харанхуй болж байсан ч уралдааныг хийсэн талаар мэдээлсэн.

Энэ тухай ярьсан хэвлэлийн бага хурлыг ЭНД дарж үзээрэй.  Гэвч ингэж мэдэгдсэний дараа Засгийн газраас томилогдсон комиссын гишүүн, Барилга, хот байгуулалтын дэд сайд Ш.Лхамсүрэн, Монголын Морин Спорт Уяачдын холбооны ЕНБД Б.Сэргэлэн нарын худлаа ярьсан нь улам бүр тодорхой болоод байна. 

Тодруулбал,  iKon.mn 18-ны өдөр чухам ямар нөхцөлд хүүхдүүд морь унасан бичлэгийг хүргэж байгаа юм. 

Бичлэгээс үзэхэд соёолон насны морьд гарааны зурхайгаас гарах үед ч нар шингэсэн мөн хэт их тоосжилтын улмаас үзэгдэх орчны харагдац тун муу байгаа нь харагдана. 

Өөрөөр хэлбэл, "Дүнжингарав" уралдааныг зохион байгуулагчид тухайн үеийн нөхцөл байдалд зөв дүгнэлт хийж чадалгүй, хүүхдүүдийн эсрэг ноцтой алдаа гаргасан нь ТОВ ТОДОРХОЙ ХАРАГДАЖ БАЙНА. 

Харин тэдэнд өнөөдөр ямар ч хариуцлага хүлээлгэх нь ТОДОРХОЙГҮЙ байна. 

Цаг орой болсон ч уралдааныг эхлүүлэх саналыг гаргасан Барилга, хот байгуулалтын дэд сайд Ш.Лхамсүрэнгийн бичлэгийг мөн ЭНД дарж үзээрэй.