Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/03/22-НД НИЙТЛЭГДСЭН

Оройн зөв хооллолт гэж юу вэ?

ikon.mn
2018 оны 3 сарын 22
iKon.MN
Зураг зураг

Анагаах ухааны доктор (PhD), Herbalife Nutrition компаний шим тэжээлийн зөвлөх Ч.Оюуны зөвлөгөөг хүргэж байна.

Та оройн хоолноосоо бүү татгалзаарай.

Дан ганц эрүүл хүнс хэрэглэхийг зөв хооллолт гэвэл өрөөсгөл ойлголт болно. Эрүүл хоол хүнсийг зөв цагт, зөв хэмжээгээр буюу тэнцвэртэйгээр хэрэглэсэн цагтаа л та өөрийгөө эрүүл хооллож байна гэж үзэх учиртай. 

Оройдоо зөв хооллохын тулд өдрийн турш тэнцвэртэй байдлаар эрүүл хоол хүнсийг хэрэглэх нь чухал байдаг. Өөрөөр хэлбэл хүний хоногийн био хэмнэл буюу биоритм нь биеийн тэнцвэрт байдлыг бий болгох бөгөөд энэхүү хэмнэл хэвийн байхад хүний бие бялдар эрүүл, хоолны дуршил сайн, сэтгэл санаа тайван амгалан, эрч хүчтэй амьдардаг. Тухайлбал, хоногийн био хэмнэл нь өдрийн цаг хугацаанаас хамаарч хоолны дуршил, хоол боловсруулалтыг дэмжих, нүүрс ус ба өөх тосны бодисын солилцоо, шим тэжээлт бодисыг шингээж шимэгдүүлэх, ходоодны шүүс ялгарч хоол боловсруулах ферментүүдийн үйл ажиллагааг зохицуулах үүрэгтэй. 

Үүнтэй холбоотойгоор үдээс хойш 16 цагийн үед хүн бие организмын болон сэтгэл зүйн хувьд ядарч сульдах үе эхэлдэг. Энэ үйл явц үргэлжилсээр орой 19 цагийн үед сэтгэл зүйн болоод бие махбодын хувьд идэвхгүй болж, ядарч сульддаг. 

Тиймээс үдийн дараах (ойролцоогоор 16 цагийн үед) хооллолтдоо хоолны шингэцийг сайжруулах хачир, салат зэрэг хөнгөн хүнсийг их биш хэмжээгээр хэрэглэж заншаарай. Үдийн дараах хоол болох хөнгөн зуушны илчлэг 200-300 ккал-аас илүүгүй, орц найрлага нь макро, микро шим тэжээлийн хоногийн хэрэгцээний 10 орчим хувийг нөхөх байдлаар тэнцвэржүүлсэн байх учиртай. 

Хэзээ оройн хоолоо идвэл зохистой вэ?

 

Оройн хоол (ойролцоогоор 18-19 цагийн үед) өдөрт зарцуулсан их хэмжээний илчлэгийг нөхөх, биеийн алжаал ядралыг тайлах зорилготой учраас унтахаас дор хаяж 3-4  цагийн өмнө идэх хэрэгтэй. Оройн хоолны илчлэг 300-400 ккал-аас илүүгүй, орц найрлага нь макро, микро шим тэжээлийн хоногийн хэрэгцээний 15-20 хувийг нөхөх байдлаар тэнцвэржүүлсэн байх ёстой. Бүсгүйчүүд жингээ барих гэж оройн хоолноос татгалзах нь бий. Эмч нар оройн хоолноос татгалзах нь хүний бие организмд тустай бус, бүр хортой үр дагавартай гэж нотолж байна. Хамгийн гол нь унтахын өмнө идсэн хоол ходоодноос гэдсэнд шилжиж амжихаар хөнгөн байх ёстой. 

Орой юу идвэл зохих вэ? 

 

Хүнсний ногоо, хөц, гурвалжин будаа, загас эсвэл тахиа, ногооны салат, өндгөөр хийсэн хоол  хэрэглэвэл зохимжтой. Тараг, хурц биш шөл, омлет, нялуун биш амттай жимс нь ходоодонд нэгээс хоёр цаг болдог. Харин загас, өөхгүй хар мах, цагаан будаа, чанасан төмс, амтат жимс болон салат нь ходоодонд хоёроос дөрвөн цаг байдаг.  

Өөхтэй, шарсан мах, шош, цардуул бүхий цагаан талх, гоймон, төмсийг ходоод дөрвөөс илүү цагаар боловсруулдаг. 

Харамсалтай нь өдөржин өлөн явчхаад хэт орой  хэтрүүлэн идэх эсвэл тэнцвэргүй хооллох хандлага монголчуудын дунд түгээмэл анзаарагддаг.  Өнөө үед хүмүүс ихэвчлэн оройн хоолоо оройтуулж идэн, оройтож унтаж байна.  Хоногт авах ёстой бүх илчлэгийн 20 хувийг оройн хоолноос авахыг зөвлөдөг байтал бид хоногийн ичлэгийнхээ  40 гаруй хувийг оройн цагаар авч байна. Хэрвээ та оройн хоолондоо шарсан мах, төмс майонезтай салат, цагаан талх, хийжүүлсэн амтат ундаанууд, десертэд нь бялуу бэлтгэсэн бол энэ буруу хооллолт юм. Эдгээр нь орой идэхэд хамгийн тохиромжгүй хоол хүнс юм.  

Оройн коктейль
 

Herbalife Nutrition компанийн “Оройн коктейль” жин бууруулж, нойргүйдлийг шийдэж байна. 

Хүнс тэжээлийн Herbalife Nutrition компаниас “Формула 1-Оройн коктейль”-ийг Монголын хэрэглэгчдэд санал болгож байна. Дэлхийд худалдаалагдаж буй хоол орлуулах төрлийн коктейлуудаас борлуулалтаараа нэгдүгээрт жагсдаг “Формула-1” уургийн коктейлийн оройн хооллолтод зориулсан шинэ төрөл болох уг бүтээгдэхүүнийг Америкийн нэрт эрдэмтэн Дэвид Хиберийн шууд оролцоотойгоор бүтээжээ.

Бидний идэж заншсан цуйван, хуурга, хуушуур гэх мэт хүнд хоолнууд дунджаар нэг таваг нь 360-800 калори. Гэхдээ эдгээр хоолнуудад хүний биед хэрэгтэй шим тэжээл, эслэг бага харин өөх тос их хэмжээгээр агуулагддаг. Тэгвэл “Формула 1-Оройн коктейль”-д хүний биед хэрэгтэй макро болон микроэлементүүд, фитонутриентүүд, эслэг агуулагджээ. Уг уургийн коктейлийг оройн хоолоо орлуулах хэлбэрээр сонгож хэрэглэснээр жингээ бууруулах боломж бүрдэж байна.

“Формула 1-Оройн коктейль” хэрэглэж судалгаанд хамрагдсан хүмүүсийн 92 хувь нь оройн цагаар их идэх зуршлаасаа салж чадсан гэж мэдэгдсэн байна. Мөн энэ бүтээгдэхүүнийг оройн зуушныхаа оронд ч хэрэглэж болно гэж Herbalife Nutrition компанийн зүгээс зөвлөж байна. Уг коктейль нь ходоодонд хүнд мэдрэмж төрүүлэхгүйгээр цатгаж, жин хянахад тусалдаг, оройд хамгийн тохиромжтой зууш юм. 

Мөн энэ коктейль жин бууруулахаас гадна сүүлийн үед асуудал болоод буй нойргүйдлийг ч шийдэх давуу талтай. Тайвшруулах төрлийн элдэв эм уухгүйгээр бат бөх нойрсох боломж Herbalife Nutrition компанийн оройн коктейльд байна. Оройн коктейлийг туршиж үзсэн хэрэглэгчдийн 78 хувь нь “Шөнө сайхан унтдаг боллоо” хэмээн сэтгэгдлээ хуваалцжээ. Уг коктейльд цусан дахь триптофаны түвшнийг нэмэгдүүлэх үйлчилгээтэй амин хүчил триптофан, мальтодекстрин нүүрс ус агуулагджээ. Шөнийн цагт хангалттай унтаж амрахад тусалдаг мелатонин нь триптофанаас ялгардаг.

Формула 1-Оройн коктейлийг унтахаас 3-4 цагийн өмнө, өглөөний хоол хүртэл 12-13 цагийн зайтай хугацаанд идвэл илүү үр дүнтэй хэмээн эмч нар зөвлөж байна. Энэ коктейлийг тослог багатай сүү эсвэл шар буурцгийн сүүгээр найруулж болохоос гадна бэлтгэхдээ хүнсний ногоо, жимс нэмэн баяжуулан уухад тохиромжтой. Мөн уг коктейлийг оройн хоолондоо хүйтэн болон халуун байдлаар, аль алинаар нь идэх боломжтой онцгой бүтээгдэхүүн юм.