Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/03/16-НД НИЙТЛЭГДСЭН

Х.Баттулга: Гуравдугаар сарын 18 бол улс орныхоо аюулгүй байдлын төлөө ажиллаж байгаа хүн бүрийн баяр

Т.Саран, iKon.mn
2018 оны 3 сарын 16
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 97 жилийн ойн өдрийг тохиолдуулан боловсрол, эрүүл мэнд, хууль эрх зүй зэрэг салбарт олон жил үр бүтээлтэй ажиллаж буй хүмүүст Төрийн дээд цол, одон медалийг өнөөдөр гардууллаа.

Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн цолоор:

  • Мал аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэнгийн тэргүүлэх ажилтан, доктор профессор Сайнхүүгийн Цэрэндаш,

Гавьяат багш цолоор:

  • Төв аймгийн Алтанбулаг сумын Ерөнхий боловсролын дунд сургуулийн ахмад багш Алтангэрэлийн Дашзэвэг,
  • Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн Зөвлөх профессор Арилдын Гэлэгжамц,
  • Баян-Өлгий аймгийн Боловсрол, соёл урлагийн газрын ахлах мэргэжилтэн Кызырын Иманмагзам,
  • Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Ерөнхий боловсролын дунд сургуулийн ахмад багш Дашдэндэвийн Оюунчимэг,
  • Нийслэлийн  Ерөнхий боловсролын 2-р дунд сургуулийн ахмад багш Гончигийн Хандармаа

Урлагийн гавьяат зүтгэлтэн цолоор:

  • Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулгын ахмад ажилтан, хөгжмийн зохиолч Дэмбэрэлийн Дорлиг,
  • Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулгын үндэсний хөгжмийн албаны дарга Гүржавын Батнасан

Гавьяат дасгалжуулагч цолоор:

  • Монголын Самбо бөхийн холбооны ахлах дасгалжуулагч Жамсрандоржийн Баярсайхан

Аж үйлдвэрийн гавьяат ажилтан цолоор:

  • Монголын газрын тосны инженерүүдийн нийгэмлэгийн удирдах зөвлөлийн гишүүн, доктор профессор Цагаанхүүгийн Багмид,
  • Монгол базальт ХХК-ийн зөвлөх, эрчим хүчний зөвлөх инженер Чанагийн Пүрэвбанзрагч,

Гавьяат хуульч цолоор:

  • Цагдаагийн ерөнхий газрын ахмадын байгууллагын тэргүүн, бэлтгэл хурандаа Нацагийн Гаравсүрэн

Гавьяат барилгачин цолоор:

  • Дархан нэгдэл” ХХК-ийн захирал Майдарын Төмөрбаатар

Гавьяат эдийн засагч цолоор:

  • Монголын эрдэс баялгийн салбарын ахмадын нэгдсэн хорооны гүйцэтгэх захирал Түмэнжаргалын Балжинням,

Гавьяат мал зүйч цолоор:

  • Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамны ахмад ажилтан, шинжлэх ухааны доктор Дашнямын Буянхишиг,

Гавьяат холбоочин цолоор:

  • Зэвсэгт хүчний жанжин штабын ахмад ажилтан, бэлтгэл хурандаа Доржхорлоогийн Рэнцэнханд,

Үйлчилгээний гавьяат ажилтан цолоор:

  • Зэвсэгт хүчний 232 дугаар ангийн эдийн засагч Чойдогийн Дашдэлэг,
  • Онцгой байдлын ерөнхий газрын ахмадын холбооны тэргүүн Дамбын Хишигбаатар

Хүний гавьяат эмч цолоор:

  • Шаргалжуут рашаан дахь Ганод монгол уламжлалт сувиллын дотрын ерөнхий эмч Дагвын Бүрнээ,

Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан цолоор:

  • П.Н. Шастины нэрэмжит улсын 3 дугаар төв эмнэлгийн ахлах сувилагч Өлзийсайханы Тунгалаг 

Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор:

  • Үндэсний Батлан Хамгаалах Их сургуулийн Батлан Хамгаалах эрдэм шинжилгээний хүрээлэнгийн батлан хамгаалах дүн шинжилгээний төвийн дарга, хурандаа Тавхайн Соронзонболд

Алтан гадас одонгоор:

  • “Магби” группын ерөнхий захирал Бат-Оршихийн Батмагнай

Цэргийн гавьяаны одонгоор:

  • Батлан Хамгаалах яамны Стратеги бодлого төлөвлөлтийн газрын ахлах мэргэжилтэн, дэд хурандаа Сүрэнжавын Ванчинхүү

Цэргийн хүндэт медалиар:

  • ЦЕГ-ын Мэдээлэл нэгтгэн боловсруулах газрын мэргэжилтэн, цагдаагийн хошууч Ядамжавын Наранбаасан,
  • Цэргийн төв эмнэлгийн ерөнхий нягтлан бодогч Балын Батнасан нарыг тус тус шагналаа.
Гэрэл зургийг mpa.mn

Шагнал гардуулсны дараа Ерөнхийлөгч Х.Баттулга "Ажил үйлсдээ амжилт гаргасан иргэдэд шагнал гардууллаа. Гуравдугаар сарын 18 бол улс орныхоо аюулгүй байдлын төлөө ажиллаж байгаа хүн бүрийн баяр. Та бүхэнд аз жаргал сайн сайхныг хүсье. Мянга мянган дайчдаараа бахархаж байна.

Гуравдугаар сарын 22-нд Наурызын баяр болно. Энэхүү баярыг хаврын, нарны баяр гэх мэтээр тэмдэглэн өнгөрүүлдэг. Нийт Казах ард түмэндээ баярын мэнд хүргэе. Монгол Улс хөгжин бадарч, мөнх тэнгэр биднийг үргэлж ивээх болтугай" гэлээ.