Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/03/16-НД НИЙТЛЭГДСЭН

ТАНИЛЦ: Шинэ TOYOTA SUPRA

WWW.CARDOCTOR.MN
2018 оны 3 сарын 16
Cardoctor
Зураг зураг

Япон домог Gazoo Racing-ийн шинэ загвар гарлаа. Урдаа хөдөлгүүртэй ч, ардаа хөтлөгчтэй, спорт загварын нөгөө л нэг Toyota Supra биш шүү. 

Харин Gazoo Racing Supra бөгөөд уг төсөл нь хамгийн алдартай спорт машиныг сэргээх Toyota-ын амлалт юм. 

90-ээд оны эхээр кино болгоны гол дүр явсан машин хэд хэдэн өөрчлөлтийг өөртөө хийжээ.

Бид Supra-г хэдэн араатай байхыг тааж мэдэхгүй ч саяхан болсон Geneva Motor шоунд танилцуулагдсаны дагуу шинэ загварынх нь тухай хэд хэдэн мэдээлэлтэй болсон. Урд хойд гүпер, хажуу хаалга, толь, ард далавч гэх мэт их биеийн зарим хэсгүүдийг илүү хөнгөхөн бас бат бөх материалаар хийсэн байна. 

Капут нь агааржуулагчаас огт ялгаагүй их хэмжээний агаар оруулах том нүхтэй. Салхины болон хажуугийн шилнүүд нь хуванцар материалтай. 

Toyota компаний мэдээллэсэнээр уг загвар нь өмнөхөөсөө илүү намхан болсон ба үйлдвэрээс Michelin-ийн BBS уралдааны дугуй дагаж ирэх болно хэмээсэн. Тоормосны хувьд Brembo брендын уралдааны тоормосны тоногтой. Яаж явахыг нь төсөөлж байна уу?

Дотор талыг нь ч орхигдуулалгүй бүгдийг нь судлахыг зорилоо. Уралдааныг хянах самбар, OMP жолоочийн суудал аюулгүйн бэхэлгээ, үйлдлийг илүү хурдан хийх зорилготойгоор хажуу багана болон жолооны хүрдэн дээр хэдэн хөл пидалнаас бусад бүх зүйл байна. Ослын үед хаалга нээхэд зориулан нүүрс төрөгчөөр тоноглосон бөгөөд  гал унтраагуур болгон ашиглах боломжтой юм.

Харин одоо иймэрхүү сайн чанарын зам шаарддаг спорт машинуудад тэр замыг нь өгөх хэрэгцээ байна даа. “Технологийг тээвэрлэх нь хамгийн чухал” гэж Toyota компаний үүсгэн байгуулагч Kiichiro Toyoda нэгэнтээ хэлсэн байдаг. 

Эцэст нь нэмээд хэлэхэд 5 дахь үеийн Toyata Supra бэлэн болоход, спорт машин үйлдвэрлэгчид BMW-тай шинэ Z4 дээр ажиллана. Энэ ч бас том тэсрэлт болох шинжтэй шүү. 

Та шинэ зүйлд бэлэн үү?

 

 

Зураг