Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/03/16-НД НИЙТЛЭГДСЭН

Арсенал клуб Европа лигийн шөвгийн наймд шалгарлаа

SPS телевиз
2018 оны 3 сарын 16
SPS
Зураг зураг

Өчигдөр шөнө Европа лигийн шөвгийн 16-гийн шатны хариу тоглолтууд явагдаж шилдэг найман багийн нэрс тодорсон юм. Энэ шатны хамгийн гол тоглолтуудын нэг Италийн Милан болон Английн Арсенал клубуудын хооронд өрнөсөн бөгөөд Сан Сирод явагдсан эхний тоглолтод давамгайлсан “Их буучид” талбайдаа тэргүүллээ баталгаажуулж чадсан байна.

Тоглолтын 35 дахь минутад зочдын хагас хамгаалагч Хакан Чалханоглу алсын цохилтоор тооны харьцааг нээсэн бол удалгүй Дэнни Вэлбэк 11 метрийн торгуулийн цохилтоо амжилттай гүйцэтгэн тоог тэнцүүлсэн. Харин хоёрдугаар хагасын 71 дэх минутад Гранит Чакагийн алсын цохилтыг Миланы залуу хаалгач Жианлуйжи Доннарумма хаасан ч барьж чадалгүй хаалгандаа алдаж талбайн эзэд нийлбэр дүнг холдуулсан юм.

Тоглолтын төгсгөлд Дэнни Вэлбэк хаалгачаас ойсон бөмбөгийг нэмснээр “Их буучид” талбайдаа Италийн алдарт Миланыг 3:1-ээр буулган авч нийлбэр дүн 5:1-ээр дараагийн шатанд шалгарсан байна.

Европа лигийн шөвгийн наймд:

  1. Арсенал (Англи),
  2. Реб Булл Зальцбург (Австри),
  3. Марсель (Франц),
  4. Лайпциг (Герман),
  5. Лацио (Итали),
  6. Спортинг (Португал),
  7. ЦСКА Москва (ОХУ),
  8. Атлетико Мадрид (Испани) клубууд шалгарч үлдээд байна.

Шөвгийн наймын шатны сугалаа өнөөдөр 20:00 цагаас явагдана.

Зураг