Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/03/16-НД НИЙТЛЭГДСЭН

УРАЛ машиныг бүрэн тоноглож команд штабт ашиглаж эхэлжээ

ikon.mn
2018 оны 3 сарын 16
iKon.MN
Зураг зураг

Туулах чадвар сайтай “Урал 375 АМ” маркийн автомашиныг тусгай техник, тоноглолоор тоноглон команд штабт ашиглаж эхэлжээ.

Уг автомашинд:

  • 6-8 алба хаагчид ажиллах, амарч байрлах 4 ширхэг ор,
  • Ширмэл бүрээсэн доторлогоо,
  • обектыг хянах 4 чиглэлийн хяналтын камер,
  • удирдлагын бүрэлдэхүүн ажиллах компьютер,
  • принтер,
  • хувцасны шкаф,
  • холбоо мэдээллээр хангах зориулалтын холбооны хэрэгсэлүүд,
  • суурин станц,
  • ажлын ширээ,
  • шаардлагатай тусгай хэрэгсэл багаж хэрэгслийг нөөцлөх 3 нөөцийн сав,
  • шөнийн цагаар үзэгдэх орчны харах хүрээг сайжруулах зорилгоор лед-бар гэрэл,
  • өөрийгөө цахилгаанаар хангах нарны үүсгүүр,
  • 220 вт-ийн цахилгаан үүсгэвэр зэрэг тусгай тоноглол,
  • Гадна талд нь POLICE бичиглэл, цагаан, цэнхэр өнгөөр будсан байна.

ТОНОГЛОСОН БАЙДАЛ: 

Цаашид Цагдаагийн ерөнхий газрын Санхүү, аж ахуйн албанаас явуулын засвар, үйлчилгээний машин, явуулын гал тогоо, хөдөлгөөнт хяналтын автомашинуудыг хийж тоноглохоор төлөвлөжээ.

 

Эх сурвалж: ЦЕГ