Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/03/07-НД НИЙТЛЭГДСЭН

Максмоолоос 30,000 төгрөгөнд авч болох гайхалтай 10 БЭЛЭГ

СУРТАЛЧИЛГАА
2018 оны 3 сарын 7
Сурталчилгаа

Мартын 8 хаяанд иржээ. Хайртай ээж, хонгорхон охид, бүсгүйчүүдээ баярлуулах гээд санаагаа чилээн суугаа юм биш биз? Халаасанд тань 30 мянган төгрөг байхад л баярын бэлгээ зэхэхэд хангалттай.

1. Уут дүүрэн бэлэг

 

Дээрх бүгдийг Максмоол төвд байрлах “Miniso” брэндийн тасгаас 30000 төгрөгөөр авах боломжтой. Ямар ч эмэгтэйд таалагдах дэгжин хар цүнхийг өдөр тутмын хэрэгцээнд нь бүрэн нийцэх япон гоо сайхны бүтээгдэхүүний хамт дагалдуулаарай. Тэр таны мэдрэмжийг үнэлэх нь гарцаагүй.

2. Гоёмсог баглаатай арьс арчилгааны иж бүрдэл

 
 

Гоо сайхны бүтээгдэхүүн бэлэглэх нь хайртай хүндээ анхаарал халамж тавьж буйн нэгэн илэрхийлэл. Ялангуяа дэлхийн алдарт “Yves Rocher” брэндийг бүсгүйчүүд андахгүй. Хаврын хатуу ширүүн уур амьсгалтай үед эмзэг мэдрэмтгий охид бүсгүйчүүдийн арьсанд эдгээр иж бүрдэл төгс уусан шингэж, амин дэм, эрдэс тэжээлээр хангах болно.

3. Эрхэмсэг чанарын илэрхийлэл- Тансаг үнэртэн

 

Эмэгтэй хүн хэрвээ өнгө байсан бол яах аргагүй ягаан л байхсан. Эсвэл сарнайн өнгө… “Self Care” брэндийн зөөлөн цэцэгсийн сэнгэнэсэн үнэрийг агуулсан энэхүү үнэртэн эмэгтэй хүний энхрий ялдам, дур булаам байдлыг тодотгох тул хайртай дотны охид бүсгүйчүүддээ бэлэглэхэд сэтгэл догдлон хүлээн авна гэдэгт санаа амар итгэж болно.

4. Торгон шааль+шилний хослол

 

Хүндэтгэж явдаг эмэгтэйдээ, хайрт багшдаа, ээждээ, эгчдээ гээд өөрийгөө хүндэлдэг, эрхэмсэг эмэгтэйчүүдэд энэ бэлгийн багц хамгаас тохирно. Хүсэл тэмүүлэлтэй, хариуцлагатай, ажил хэрэгч бүсгүйчүүдийн хувцаслалтад өнгө нэмэх торгомсог шааль, загварлаг нарны шилний хослол хайртай эмэгтэйг тань хараа булаам харагдуулах болно.

5. Загварлаг дэгжин нарны шил

 
 

Урин дулаан хэдий ч хурц нартай хавар цаг ирж байна. Халамжит хань, хүндтэй эмэгтэйчүүддээ хайр халамжаа илтгэхийн зэрэгцээ гоо зүйн “нүдтэй” гэдгээ мэдрүүлэн “Verо Moda” брэндийн загварлаг нарны шилүүдээс сонголтоо хийгээрэй. Эсвэл түүнтэй хамт Мартын 8-ны өдөр Максмоолоор болзонгоо хамт үзэн сонирхож, сонголтыг нь хүндэтгэж болох юм. Танд л гэж хэлэхэд, гуравдугаар сарын 8-ны өдөр тус төвөөр худалдан авалт хийсэн бүх эмэгтэйчүүдийг үнэ төлбөргүй зогсоолоос эхлээд гайхалтай урамшуулал, бэлгүүд хүлээж байх болно.

Дээрх бүх бэлгийг Максмоол төвөөс нэг дороос авах боломжтой бөгөөд гуравдугаар сарын 8-ны өдөр үйлчлүүлбэл зохих үнийн дүнгээс хамааран танд болон хайртай бүсгүйд тань амтат дарс бэлэглэх болно. Бяцхан үртэйгээ хамт ирсэнээр “Хүслийн ордон” тоглоомын төвд тоглуулж, 14:00 цагт болох “Workshop” арга хэмжээнд оролцон гэр бүлээрээ гарын бүтээлээ ч урлах боломжтой. Энэ хугацаанд үнэнч хөлгөө харуул хамгаалалттай найдвартай зогсоолд үнэ төлбөргүй байршуулчихна шүү дээ.

 

Магадгүй Максмоолын Мартын 8-ны азтангаар тодорч олон гайхалтай гэнэтийн бэлгийн эзэн болох ч юм бил үү?

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.