Зам, тээврийн хөгжлийн яам, Авто тээврийн үндэсний төв хамтран автотээврийн хэрэгслийн ашиглалтын талаарх түүхийг нэг дороос харах боломж бүхий “Авто үйлчилгээний мэдээллийн нэгдсэн сан”-г өнөөдөр танилцууллаа.
Ингэснээр иргэд цахим орчинд гар утас, таблет, компьютер зэрэг ухаалаг төхөөрөмжийн тусламжтайгаар Autobox.mn сайтад нэвтрэн тээврийн хэрэгслийн улсын дугаарыг арлын дугаарын хамт ашиглан хаанаас ч хэдийд ч тухайн тээврийн хэрэгслийнхээ мэдээллийг авах боломжоор хангагдлаа.
Харин авто үйлчилгээ эрхлэгчид эрх бүхий байгууллагаар ангиллаа тогтоолгосноор авто үйлчилгээний мэдээллийн нэгдсэн сан буюу ASIS системд нэвтрэх эрхээ авч, хийсэн засвар үйлчилгээний мэдээллээ оруулснаар нэгж тээврийн хэрэгсэл бүрт засварын түүх үүсэх боломжтой болж байна. Ингэснээр авто үйлчилгээний чиглэлийн үйл ажиллагааг анх удаа төрөөс иргэдэд хүндрэл чирэгдэлгүй, түргэн шуурхай үзүүлэх боломж бий болжээ.
Энэхүү мэдээллийн сан нь “Үндэсний дата төв” дахь серверт байршиж төрийн цахим мэдээлэл солилцооны системээр дамжуулан “Цагдаагийн ерөнхий газар”, “Татварын ерөнхий газар”, “Онцгой байдлын ерөнхий газар” зэрэг эрх бүхий байгууллагуудын мэдээллийн сангуудтэй холбогдон мэдээлэл солилцон ажиллана гэдгийг ЗТХЯ-ны АТБХЗГ-ын дарга С.Батболд мэдээллээ.
Одоогоор мэдээллийн санд буй мэдээлэл бага байгаа ч цаашид нэмэгдэх ажээ.
Иргэд
Авто үйлчилгээ эрхлэгчдэд
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!