2018/09/22
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,521.27₮
B30
УЛААНБААТАР
|
-3°
B34
УЛААНБААТАР
13°
|
-2°
B30
УЛААНБААТАР
17°
|
19:00
S44
20:00
S44
21:00
S32
22:00
S32
-1°
23:00
S32
-2°
00:00
S32
-3°
01:00
S32
-4°
02:00
S32
-5°
03:00
S32
-6°
04:00
S32
-7°
05:00
S32
-7°
06:00
S32
-7°
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/03/07 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Д.Өлзийбаатар: Монголын түүхийг бодитоор бичиж үлдээх хариуцлага судлаачдад оногдож байна

Т.Саран, iKon.mn
2018 оны 3 сарын 7
iKon.MN
Гэрэл зургийг mpa.mn

МУИС-ийн Монгол судлалын хүрээлэн болон Түүхийн тэнхимээс “Степпе паблишинг” хэвлэлийн газартай хамтран “Монголын эзэнт гүрний түүх” (5 боть) төслийг хэрэгжүүлэх санамж бичигт гарын үсэг зурах ёслол өнөөдөр боллоо. 

Төрийн соёрхолт, түүхийн ухааны доктор Д.Өлзийбаатар "Монголчуудын түүх зөвхөн Монголын хил хязгаараар зааглагддаггүй. Монголчуудын түүх дэлхийн түүх бичигдэнэ. Бидний энэхүү баялаг түүхийг олон жилүүдэд гадаадын түүхч судлаачид бичиж байсан. Мөн манай ахмад дунд үеийн түүхч нар ч энэ чиглэлээр ном бүтээл гаргаж байсан. XXI зууны үед олон улсын байдал таатай болсонтой холбогдуулан олон шинэ архив, судалгааны шинэлэг хэлбэрүүд нээгдэж байна. 

Манай улсын түүх судлалд залуу үеийн судлаачид төрөн гарч ирж байна. Энэ үүднээс "Монголын эртний түүхийн 5 боть" бүтээл өнгөрсөн онд хэвлэгдэж олны талархал хүлээсэн. Уг номын үргэлжлэл болох дунд үеийн түүхийн 5 ботийг манай эрдэмтэд хамтран бичихээр болж байна. 

Монголын түүхийг үнэн бодитоор бичиж үлдээх хариуцлага судлаачдад оногдож байна. Ном бүтээх ажилд олон орны хэлтэй, судалгааны арвин туршлагатай баг бүрдэж, Монголын цоо шинэ түүхийг бичиж үлдээнэ гэдэгт итгэж байгаа" гэв. 

Энэхүү төслийн үр дүнд:

  • Тэргүүн боть: Их Монгол Улс,
  • Дэд боть: Юань гүрэн,
  • Гутгаар боть: Алтан ордны улс,
  • Дөтгөөр боть: Цагаадайн улс
  • Тавдугаар боть: Ил хаант улс гэсэн Монголын эзэнт гүрний түүхийг монгол төвт түүх бичлэгийн үүднээс нэгтгэн дүгнэсэн суурь судалгааны 5 боть цогц бүтээл уншигчдын гарт 2019 онд хүрэх ажээ. 

Перс, хятад,латин зэрэг сурвалжийн хэлтэй түүхч судлаачид төсөлд оролцож байна

 
Гэрэл зургийг mpa.mn

“Монголын эзэнт гүрний түүх” (5 боть) төсөлд Монгол Улс дахь түүхийн сургалт, судалгааны голлох байгууллагуудын Монголын эзэнт гүрний түүхээр мэргэшсэн судлаачид оролцож байгаа юм байна. 

Энэ талаар "Өнөөгийн бидэнд улс үндэстнийхээ түүхийг орчин үеийн түүхийн судалгааны онол аргазүйн үүднээс сурвалж бичиг, судалгаа шинжилгээний баялаг хэрэглэгдэхүүнд тулгуурлаж, гажуудал хэтийдэлгүй туурвих бодит шаардлага тулгарч байна.

Үүнийг сурвалж хийгээд судалгааны хэлтэй, онол аргазүй, судалгааны мэдлэг туршлагатай тухайн чиглэлээр мэргэшсэн мэргэжлийн түүхчид бичих ёстой.

Монголын эзэнт гүрний түүхээр мэргэшсэн перс, араб, хятад, армян. латин зэрэг сурвалжийн хэлтэй түүхч судлаачид энэ төслийн гүйцэтгэх багт ажиллаж байгаа нь Их Монгол Улс, Юань гүрэн, Ил хаант улс, Цагаадайн улс, Алтан ордны улсын улс төр, нийгэм, эдийн засаг, соёлын түүх, тэдгээрийн дэлхийн түүхэнд гүйцэтгэсэн үүргийг нэгтгэн дүгнэсэн цогц бүтээл туурвих боломжийг бүрдүүлж байна" хэмээн МУИС-ийн түүхийн тэнхимийн эрхлэгч П.Дэлгэржаргал ярилаа.

x