ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/03/07-НД НИЙТЛЭГДСЭН

Өнөөдөр гадаад ертөнцөөс таслагдсан 100 гаруй овог аймаг дэлхий дээр оршиж байна

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 3 сарын 7
iKon.MN
Зураг зураг

Өнөөдөр хэдийгээр дэлхий улам бүр хавтгай, жижиг болж байна гэж ярьдаг ч хүн төрөлхтнөөс тасарсан зарим бүлэг хүмүүс оршсоор байгаа юм.

Survival International байгууллага ийм овог аймгуудын тоо 100 гаруй байгааг саяхан тогтоожээ.

Тэднийг “uncontacted” гэж нэрлэж байгаа ба энэ нь тэдэнтэй холбоо тогтоох боломжгүй, хэн нэгэн харилцах гэж оролдвол нум сум, жадны үзүүрт алагдаж болзошгүй нөхцөлд байгааг хэлж байна. Тэдний амьдарч байгаа орчин нь гадаад ертөнцөөс тусгаарладаг, бас өөрсдөө ч харилцахыг хүсэхгүй байгаатай нь энэ бүхэн холбоотой.

Гэвч байгаль орчны сүйтгэл, нөөц баялаг олборлох үйл ажиллагаа тэдний амьдрах ертөнцийг улам бүр багасгаж байгаа юм.

Дээр дурдсан Survival International зэрэг байгууллагууд эдгээр хүмүүсийг хамгаалахын төлөө ажилладаг.

Ертөнцөөс тусгаарлагдсан хүмүүсийн үлдсэн газар нутаг нь Өмнөд Америкийн Амазоны ширэнгэ ой, Индонезийн алслагдсан арлууд, Папуа Шинэ Гвинейн шигүү ойгоор хүрээлэгдсэн уулс, Энэтхэгийн далайн Андаманы арлууд болж байна.

Тэдний ихэнх нь Амазоны ширэнгэ ойд амьдардаг. Бразил улс өөрийн эзэмшлийн хэсэгт 77 орчим овог байгааг бүртгэжээ. Үндэсний Газарзүйн Суваг 84 байгаа гэж тооцоолсон нь бий. Индонезийн захиргаанд байдаг баруун Папуад 44 орчим овог амьдардаг гэсэн тоо байдаг. Индонезийн засгийн газар тэдний газар нутагт зочлохыг хориглодог гэнэ.

Бразилийн засгийн газар тэдгээр овгуудтай холбоо тогтоох гэж оролдсон ч бүтэлтэй зүйл болоогүй. Гол нь тэдэнтэй харилцаж эхэлбэл гадаад ертөнцөөс элдэв өвчин халдаж, тусгаарлагдсан хүмүүсийг хүйс тэмтрэх аюултай юм.

Энэ шалтгаанаас болоод тэднийг хамгаалж, зэрлэг хэвээр нь хадгалж үлдээхийн төлөө тэмцдэг байгууллагууд үйл ажиллагаа явуулдаг ажээ.

Амазоны ширэнгэ ойн нутаг дэвсгэр

 

Папуа Шинэ Гвиней ба Индонезийн баруун Папуа

 

Энэтхэгийн далайн Андаманы арлууд

 

Амазоны овгийнхон нисдэг тэрэг харж байгаа нь

 

Папуа Шинэ Гвинейн овгийнхны тосгон

 

Андаманы арлынхан гадны зочдын эсрэг

 

 

Эх сурвалж: Business Insider

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
4
Зураг
ХАХА
3
Зураг
ЗӨВ, ГОЁ
3
Зураг
БАХАРХМААР
2
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
2
Зураг
ГАЙХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
9 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [66.181.189.62] 2018/3/8
Айл айлд очоод аав, ээж, гэр бүлийнхнийгээ муулж явдаг тэгсэн хэрнээ өөрсдөө өөдөлж байгаа юм нэг ч байхгүй хөгийн гарууд байдаг даа энэ доор байгаа хэдэн юмнууд яг л тийм хөгийн гарууд байна даа.
1 | 0 Хариулах
Зочин [203.91.118.230] 2018/3/7
Манай төв, увс аймгийн хавиар үлдсэн оркууд бол гадны улсын эсрэг хүстнээ харах юм бол дайраад өгдөг юм гэнэ билээ.
0 | 1 Хариулах
Зочин [27.123.212.135] 2018/3/7
Монгол эх эцгийн усанд ордоггүй өмхий өврөөс олдож унасан шижгийн хар шээсний зулбасагуудаа. Та нар яг ийм болно. Төв Азийн балмад өмхий ой гутам овог гэж яагаад хэлэхгүй байгаан бол Монголчуудыг.
1 | 3 Хариулах
zochin [120.142.31.236] 2018/3/7
mgld tsaatanguud baisan bizdee
0 | 0 Хариулах
Зочин [182.160.1.206] 2018/3/7
Монголын нүүдэлчид өрнийн дорнын соёлыг холбогчид байсан
1 | 0 Хариулах
Оркланд [27.123.212.142] 2018/3/7
Биднийг ингэж тайван орхихгуй дээ, хагас хегжсен нийгмээр дvvрэн оркууд болгож хаясан байна, хахаха
24 | 2 Хариулах
Зочин [59.153.115.106] 2018/3/7
Yag goliig n olj hellee
6 | 1 Хариулах
Орколаалааланд [103.229.122.152] 2018/3/7
XD ойрд ийм оновчтой элэглэл уншсангүй шүү. Хаха!
0 | 0 Хариулах
Зочин [27.123.214.113] 2018/3/7
Арал дээр байгаа биш дээ.Элгийн юм сэдэх юмаа.Ядаж байхад хар мянган дэмжигчидтэй юмаа.Бүтэхгүй ээ энэ монголчууд
0 | 1 Хариулах