2018/06/21
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,441.23₮
B28
УЛААНБААТАР
27°
|
16°
B30
УЛААНБААТАР
28°
|
16°
B39
УЛААНБААТАР
19°
|
13°
18:00
S102
26°
19:00
S44
25°
20:00
S44
24°
21:00
S44
21°
22:00
S44
19°
23:00
S44
17°
00:00
S44
16°
01:00
S44
16°
02:00
S44
14°
03:00
S32
14°
04:00
S32
13°
05:00
S32
12°
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/03/07 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Бидэнтэй хамт байдаг бахархам эмэгтэйчүүддээ баярлалаа

СУРТАЛЧИЛГАА
2018 оны 3 сарын 7
Сурталчилгаа

Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн мэндийг ХААН Банкны харилцагч эмэгтэйчүүд болоод Монголын бүх сайхан эмэгтэйчүүддээ өргөн дэвшүүлж байна. 

ХААН Банк үүсгэн байгуулагдсан цагаас эхлэн бидний үйл ажиллагаанд эмэгтэйчүүдийн оролцоо, үүрэг ихээхэн байсан билээ. Манай банкны нийт ажилтнуудын 67 хувь нь эмэгтэй, нийт удирдах түвшний ажилтнуудын мөн 68 хувь нь эмэгтэйчүүд байдаг. Бид ч Монголын нийгэмд ачааны хүндийг үүрэлцэж яваа бүсгүйчүүдээ дэмжиж, тэдэнд хандсан үйлчилгээг зориулан гаргаж, тэдний ажил амьдралыг хялбарчлах эрэл хайгуулыг тогтмол хийсээр ирсэн.Түүний үр дүнд өнөөдөр манай банкны нийт харилцагчдын дийлэнх нь буюу 51 хувь нь эмэгтэйчүүд гэсэн мэдээллийг та бүхэнтэй хуваалцаж буйдаа  бид баяртай байна. Түүнчлэн нийт карт эзэмшигчдийн 55хувь нь, кредит карт эзэмшигчдийн 63 хувь нь эмэгтэйчүүд юм. Бид эмэгтэйчүүдэд зориулсан Монголын анхны кредит картыг “Глэмор” нэртэйгээр  гаргаж байлаа. Энэхүү гоёмсог картын загварыг Michel&Amazonka брэндийн үүсгэн байгуулагчид авьяаслаг эгч дүү дизайнерууд урлажээ. ХААН Банк эмэгтэйчүүдийн бизнес эрхлэлт, тэр дундаа жижиг дунд бизнес эрхлэгч  эмэгтэйчүүдээ хэзээнээс дэмжиж ирсэн. Тийм ч учраас манай нийт зээлдэгчдийн 42 хувь нь эмэгтэйчүүд байдаг.

Эмэгтэйчүүдэд зориулсан тухайлсан төсөл үйл ажиллагааг ч бид цөөнгүй хийж ирсэн билээ.Нийгмийн хариуцлагын хүрээнд ХААН Банк Сангаас өрхийн орлогыг дэмжих зорилготой “Өрх гэр-ногоо” төслийг 2010-2012 онуудад бусад байгууллагуудтай хамтран хэрэгжүүлсэн нь олны талархлыг хүлээсэн үйл ажиллагаа болж байлаа. Хашаандаа ногоо тарьж, өөрсдийн хэрэгцээгээ хангахаас гадна илүүг нь борлуулж орлого олж болох энэ төслийг дэмжин хэрэгжүүлснээр олон тооны өрх толгойлсон эмэгтэй тэдний үр хүүхдүүд нийтдээ 12 тн ургац хураан авсан сайхан мэдээгээр биднийг баярлуулж байлаа. 

ХААН Банк Сан байгуулагдсан цагаас хойш буюу 2007 оноос хойш 10 жил дараалан шилдэг оюутнуудад тэтгэлэг олгож ирсэн. Нийтдээ 1,300 оюутанд тэтгэлэг олгосны 54 хувь нь буюу 702 нь эмэгтэй оюутнууд байлаа. Тэдний нэг ШУТИС-ийн барилгын инженерийн гуравдугаар дамжааны оюутан Н.Сувд-Эрдэнэ “2015 онд би энэ тэтгэлгийг анх 1-р курст элсэн орохдоо хүртэж байсан. Гэр маань Баянхонгорт. Хөдөө орон нутгаас хот руу сургуульд анх явж байгаа учраас зардал мөнгө, төлбөр, хотод амьдрах зардал гээд санхүүгийн хувьд бэрхшээлүүд багагүй байсан. Харин энэ тэтгэлгийг хүртсэнээр би олон зүйлд санаа зовох биш зөвхөн хичээл номдоо анхаарах болсон. Миний амьдралд маш том боломжийг энэ тэтгэлэг олгосон” хэмээн өгүүлсэн байдаг. Одоо Н.Сувд-Эрдэнэ маань Япон улсад суралцахаар явах гэж байна. Хот, хөдөөгийн олон охидод илүү их боломж, илүү сайхан ирээдүйг бий болгоход тусалж ирсэндээ манай хамт олон баяртай байдаг. Бас хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйчүүдийг дэмжин 2010 онд зохион байгуулж байсан “Амьдрах сайхан” өдөрлөгийн хүрээнд амьдралын төлөө зүтгэж яваа олон сайхан эмэгтэйчүүд гар урлалын үзэсгэлэнгээ гаргаж, бас хийж бүтээснээ бусадтайгаа хуваалцан худалдаа хийсэн нь бидний бахархам ажлуудын нэг билээ. 

ХААН Банк Сангаас ХСҮТ, МҮОНРТ-тэй хамтран долоон жилийн турш тасралтгүй хэрэгжүүлсэн “Хавдрын эсрэг үндэсний аян” улс орныг бүхэлд нь хамарсан томоохон төслийн нэг болж чадсанд бид баяртай байдаг. Өнгөрсөн хугацаанд 115,000 гаруй иргэн энэ төслийн хүрээнд үнэ төлбөргүй хамрагдан, хавдраа эрт үед нь оношлуулан мэдэж, энэ өвчнөөс хэрхэн урьдчилан сэргийлэх, эрүүл амьдралын зөв хэв маягт суралцсанаар олон мянган бүсгүйчүүд эр нөхөр, үр хүүхэд, аав, ээжээ хавдар гэх хэцүү өвчнөөр алддаг явдал цөөрсөн гэж бид талархаж явдаг. Мөн эмэгтэйчүүдийн дунд зонхилон тохиолддог хавдрыг энэ аяны хүрээнд нэлээдгүй илрүүлж, эмчилж эдгээсэн буянтай үйл явдлууд болсон билээ. 

2015 онд Дорноговь аймгийн малчин эмэгтэй аймгийн төвд ирээд байхдаа манай аяны хүрээнд үнэ төлбөргүй үзлэг оношилгоо хийгдэж байгааг мэдээд үзлэгт орсноор эрт үедээ хавдартай гэдгээ мэдэж эмчлүүлсэн байдаг. Эрт үеийн илрүүлэлт учраас цогц эмчлэгдсэн хэмээн бидэнд талархаж байгаа олон зуун эхчүүд, ээжүүдийн баяр хөөр бидэнд улам ихийг хийх хүсэл тэмүүллийг өгдөг юм. 
Өнгөрсөн он жилүүдэд бидэнтэй хамт байж, манай харилцагч болж, хамтдаа урагшилж дэвжиж ирсэн бахархам эмэгтэйчүүддээ баярлалаа. Бас урагшлах он жилүүдэд бидэнтэй хамт байх та бүхэндээ баярын мэнд хүргэе. 

Сайхан баярлаарай.

x