Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/03/07-НД НИЙТЛЭГДСЭН

Мерседес ухаалаг гэрэлтэй машин үйлдвэрлэхээр болжээ

Р.Түвшин, iKon.mn
2018 оны 3 сарын 7
iKon.MN
Зураг зураг

Германы автомашин үйлдвэрлэгч Даймлер ухаалаг гэрэл зохион бүтээж, туршиж байсан юм. Тэгвэл тэд Mercedes-Maybach S-Class загвартаа нэвтрүүлж , худалдаанд гаргахаар болжээ.

Уг гэрэл нь бараг автомашины урд суурилуулсан дижитал проектор гэсэн үг юм. Замын нөхцөл байдалд тааруулан гэрлийг хэзээ нэмэх, хэзээ бууруулах, хаана тусгах, хаана тусгахгүй байх зэргийг өөрөө мэдрээд шийддэг байна.

Тухайлбал зөрж өнгөрч байгаа машины жолоочийн нүдийг гялбуулахгүй өнгөрөх, замын дунд зогсоо явган зорчигчийн нүүрэнд гэрэл тусгахгүй байхыг гэрэл өөрөө мэдэж зохицуулна. Мөн асфальтан зам дээр янз бүрийн дүрс гаргах чадвартай.

Үүнийг ашиглан тухайлбал явган хүнд зам тавьж өгөх бол зам дээр цагаан шугам дүрслэх ба үүнийг харсан явган хүн зам тавьж өгч байгааг ойлгож тайван зам гарах юм. Зам халтиргаатай байгаа, хурд хэтэрсэн эсэх зэрэг мэдээллүүдийг зам дээр дүрсэлж жолоочид харуулах ажээ.

Ийм гэрэлний хэрэглээ, зориулалт ямар байхыг цаашид үргэлжлүүлэн судалж байгаа гэнэ. Ухаалаг гэрэлтэй эхний автомашин энэ оны эхний хагаст багтаж үйлдвэрээсээ гарах ажээ.

 

 
 

 

Эх сурвалж: Engadget