Буриадын ардын жүжигчин, дуучин Б.Амархүүгийн хайр сэтгэлийн асуудлыг янз бүрээр ярьж бас бичиж байгаа билээ. Хамгийн сүүлд гарсан мэдээллээр жүжигчин А.Золзаяатай нэр холбон бичсэн байсан.
Харин үүнд хариу өгч байгаа болов уу гэмээр мэдээллийг дуучин залуу телевизийн нэвтрүүлэгт орохдоо хэлсэн гэнэ. Тэрбээр, “Би амьдралын ханиа сонгосон. Тэр маань О.Ариунзул. Би аав болохыг хүсч байгаа ч, түүнийгээ хүчлэхгуй. Учир нь хайртай бүсгүй минь загвар өмсөгч учраас төрсний дараа эмэгтэй хүнд элдэв асуудал гардаг гэсэн. Тиймээс түүнийгээ өөрөө хүүхэдтэй болъё гэтэл нь хүлээхээр шийдсэн” хэмээн ярьсан гэнэ.
Юутай ч олны хэл амыг дарж, хайртай бүсгүйгээтайвшруулахаардуучин Б.Амархүү дээрх үгийг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр хэлсэн нь дамжиггүй биз ээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!