Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/03/06-НД НИЙТЛЭГДСЭН

Хойд Солонгос АНУ-тай цөмийн зэвсгээс ангижрах талаар хэлэлцэхэд бэлэн гэлээ

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 3 сарын 6
iKon.MN
Зураг зураг

Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Мүүн Жэ Иний тусгай элч нар Пёньянд хийсэн хоёр өдрийн айлчлалаа дуусгаад өнөөдөр орой Сөүлд буцаж иржээ.

Тэд ирмэгцээ уулзалтын үр дүнгийн талаар мэдээлэл өгсөн байна.

Уулзалтын үр дүнд хоёр Солонгосын дээд хэмжээний уулзалтыг дөрөвдүгээр сарын сүүлээр хилийн Панмунжём тосгонд зохион байгуулахаар тохиролцжээ.

Ингэснээр хоёр Солонгосын удирдагч нар түүхэндээ гурав дахь удаагаа нүүр тулж уулзах юм.

Үүнээс гадна Хойд Солонгосын дэглэмд аюул учруулахгүй гэсэн баталгаа өгвөл АНУ-тай цөмийн зэвсгээс ангижрах талаар хэлэлцэж, Пёньян-Вашингтоны хооронд дипломат харилцаа тогтооход бэлэн гэдгээ Ким Жон Ун илэрхийлжээ.

Хоёр Солонгосын удирдагч нарын хооронд шууд утсан холбоо үүсгэж, дээд хэмжээний уулзалтаас өмнө анхны дуудлагыг хийхээр тохиролцсон байна.

Пёнчаны Өвлийн Олимпийн нээлтэнд Хойд Солонгос тусгай элчээ илгээсний хариуд өчигдөр Өмнөд Солонгосын ерөнхийлөгч өөрийн 5 тусгай элчийг Пёньянд илгээсэн юм.

 

Эх сурвалж: Korea Times