Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/03/06-НД НИЙТЛЭГДСЭН

Эхний нэг сарын дотор Apple-ийн 3 ажилтан шилэн хана мөргөж бэртжээ

Р.Түвшин, iKon.mn
2018 оны 3 сарын 6
iKon.MN
Зураг зураг

Apple компани өнгөрсөн онд Apple Park нэртэй шинэ оффисийн барилгаа нээж, ашиглаж эхэлсэн билээ.

Талийгаач Стив Жобсын захиалгаар $5 тэрбумын өртөгтэй боссон энэ байр нь сансрын хөлөг хэлбэртэй, асар их хэмжээний шилэн хийц орсон байгууламж юм. Тусгай захиалгаар үйлдвэрлэсэн шилэн хананууд нь дээд зэргийн тунгалаг, хана ба хаалганы зааг нь мэдэгдэхгүй маш нарийн бүтэцтэй гэнэ. Бас барилгад урьд өмнө ашиглаж байгаагүй хамгийн том цул, гүдгэр шилэн хийцүүд орсон байна. Гэтэл ийм төгс шийдэлтэй бүтээсэн барилга эргээд хүмүүст эрсдэл үүсгэж эхэлсэн гэнэ.

Apple компани шинэ байрандаа нүүж орсны дараа эхний нэг сарын хугацаанд гурван ажилтан хана мөргөж бэртсэн дуудлага 911 дугаарт ирснийг Сан Франциско Хроникл сонин олж мэдээлжээ.

Эдгээр тохиолдлууд нь түргэн дуудаж, эмчилгээ авах хэмжээний хүнд гэмтлүүд юм. Өөр жижиг хэмжээний осол эндэгдлүүд үүнээс олон бүртгэгдсэн байна.

Apple компани ажилтнуудаа хана мөргөх эрсдлээс сэргийлэхийн тулд хана ба хаалгыг ялгаж харуулах наалтуудыг ашиглаж эхэлсэн гэнэ.

 

Эх сурвалж: The Guardian