ОХУ-ын Ерөнхийлөгчийн ээлжит сонгууль энэ сарын 18-нд болох гэж байна. Үүнтэй холбогдуулан өнөөдөр ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамнаас мэдээлэл хийлээ.
ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны зөвлөх сайд Р.Р.Ракшаев "Орос улсад төрийн тэргүүнээ 6 жил тутамд сонгодог. Энэ удаагийн сонгууль уламжлал ёсоор амралтын өдөр буюу гуравдугаар сарын 18-ны Ням гарагт болно.
Монгол дахь санал хураах байрууд ч мөн энэ өдөр 08:00-20:00 цаг хүртэл нээлттэй байна. Одоогоор Монгол Улсад түр хугацаагаар эсвэл байнгын оршин суугаа нийт 1,300 гаруй сонгогч байна. Тэд Монгол Улсын 3 санал хураах байранд очиж сонгуульд оролцох юм.
Тодруулбал, Улаанбаатар хотод оршин суугаа сонгогчид Орос-Монголын хамтарсан 14-р сургуулийн байран дээр очиж саналаа өгнө. Дархан (Залуучуудын гудамж), Эрдэнэт (5-р хороолол) хотын консулын газарт мөн сонгуулийн байрууд ажиллах болно.
Сонгогч нь ОХУ-ын насанд хүрсэн иргэн байх бөгөөд гадаад, дотоод паспорт нь хүчинтэй байх ёстой.
ОХУ-ын СЕХ-ны даргын өгсөн мэдээллээр сонгогчдын тоо 2018 оны нэгдүгээр сарын байдлаар 108 саяд хүрсэн байна. Харин ОХУ-ын Гадаад хэргийн яамны консулын газрын мэдээлснээр гадаадад оршин суугаа нийт 1,875,408 сонгогч байгаа юм.
Нэр дэвшигчдийн тухайд гэвэл 8 хүн Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж байна. Нэг нь бие даан нэр дэвшигч бол, үлдсэн нь улстөрийн намуудаас сонгогдсон нэр дэвшигчид юм" гэлээ.
Энэ удаагийн сонгуульд ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин бие даан, улиран нэр дэвшсэнээр ялалт байгуулах магадлал өндөртэй нэр дэвшигчээр тодроод буй.
Харин үлдсэн долоон нэр дэвшигчдийн рейтинг бүгд нийлээд ч Владимир Путиныг гүйцэхгүй байгаа юм.
ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамнаас өгсөн мэдээллээр судалгаагаар:
Түүнчлэн энэ удаагийн сонгуульд санал тоолох төхөөрөмжийг улс орон даяар ашиглан, автоматжуулахаар болжээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!