Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/03/06-НД НИЙТЛЭГДСЭН

“Johnnie Walker” эмэгтэй хувилбараа зах зээлд гаргаж байна

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 3 сарын 6
iKon.MN
Зураг зураг

Дэлхийн хамгийн их борлуулалттай шотланд виски болох “Johnnie Walker” бүсгүйчүүдийг өөрийн хэрэглэгчээ болгохын тулд алдарт таних тэмдгээ өөрчилсөн хувлбарыг зах зээлд гаргажээ.

Зөвхөн АНУ-ын зах зээлд гарч байгаа энэ хувилбарын таних тэмдэгт уламжлалт бортгон малгайтай эрэгтэйн оронд эмэгтэй хүний дүрийг оруулж, нэрийг нь “Jane Walker” гэж өөрчилсөн байна.

Брэндийг эзэмшигч Diageo Plc компани энэ алхмаараа хүйсийн тэгш эрхийг тунхаглаж, бас вискиний хэрэглээг тэлэх зорилготой гэнэ.

Тус компани таних тэмдгээ эмэгтэй хүний дүрээр сольсон анхны компани биш. Саяхан KFC түргэн хоолны АНУ дахь сүлжээ лого дээрээ байдаг хурандаа Сандерсийн дүрийн оронд кантри дуучин Рэба Макэнтайрыг дүрсэлж маркетингийн идэвхжүүлэлт явуулж байв.

“Johnnie Walker” виски өнгөрсөн онд өрсөлдөгчдөө хол хаяж, Америкийн зах зээлд 18 хувийн өсөлттэй байсан нь коктейл уух соёл дэлгэрсэнтэй холбоотой гэнэ.

Лондонд төвтэй Diageo компани дотоод бүтэцдээ бас эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлж, ирэх дөрөвдүгээр сараас захирлуудын зөвлөлийн суудлын 50 хувийг бүсгүйчүүдэд өгөхөөр болжээ.

“Jane Walker” вискиг гуравдугаар сард 250,000 лонхыг үйлдвэрлэж, Америкийн зах зээлд нийлүүлэхээр болсон байна.

 

Эх сурвалж: Bloomberg