2018/06/21
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,441.23₮
B28
УЛААНБААТАР
27°
|
16°
B30
УЛААНБААТАР
28°
|
16°
B39
УЛААНБААТАР
19°
|
13°
18:00
S102
26°
19:00
S44
25°
20:00
S44
24°
21:00
S44
21°
22:00
S44
19°
23:00
S44
17°
00:00
S44
16°
01:00
S44
16°
02:00
S44
14°
03:00
S32
14°
04:00
S32
13°
05:00
S32
12°
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/03/05 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Э.Бат-Эрдэнэ: Хулгайд алдсан гар утсаа хурдан олдог болно

Г.Номин, iKon.mn
2018 оны 3 сарын 5
iKon.MN
 
Гэрэл зургийг mpa.mn

Нийслэлийн Цагдаагийн Газраас халаасны хулгай тэр дундаа гар утасны хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор Гар утас худалдаалдаг "Теди", "Монтел" төвийн удирдлага, лангуу түрээслэгч нартай хамтарсан уулзалт, зөвлөгөөнийг өнөөдөр зохион байгууллаа.

Халаасны хулгайн гэмт хэргийн 85 хувийг гар утасны хулгай эзэлдэг талаар НЦГ-ын  Мөрдөн шалгах газрын Халаасны хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн дарга Э.Бат-Эрдэнэ хэллээ.

 
Гэрэл зургийг mpa.mn

Мөн тэрбээр "Харилцаа холбооны зохицуулах газар, үүрэн телефоны операторууд хамтраад Smartdevice.mn сайтыг нээн ажиллуулахаар бэлдэж байна. Иргэд гар утасныхаа IMEI код, утасны дугаараа бүртгүүлснээр хулгайд алдсан гар утсаа хурдан шуурхай олох боломжтой болох юм. 

Хулгайн гэмт хэргийг таслан зогсоох, урьдчилан сэргийлэхэд ганцхан цагдаагийн байгууллага ажиллаад хүчин мөхөсдөж байна. Тиймээс ард иргэд, аж ахуйн нэгжийг ердөө хуулиа мөрдөж, иргэний үүргээ биелүүлээч ээ л гэж байгаа. 

Ер нь цагдаагийн байгууллагаас хулгайн гэмт хэргийн эсрэг хатуу, чанга бодлого барьж, ард иргэдийг айх аюулгүй амар тайван амьдрах боломжоор хангамаар байна" гэв.

Иргэд өөрсдөө ухаалаг гар утасны IMEI код буюу дахин давтагдашгүй дугаарыг нэр дээрээ хадгалах зорилготой бүртгэлийн системийг ХХЗХ, ХХМТГ хамтран бий болгож, үүрэн телефоны дөрвөн оператор дэмжин ажиллахаа илэрхийлжээ. 
 

"Иргэн та гар утасныхаа IMEI код, гар утасны дугаарыг өөрийн нэр дээр бүртгүүлнэ. Ингээд гар утсаа хулгайд алдсан тохиолдолд "алдагдсан" төлөвт шилжүүлэх юм. Хулгайч тухайн утсанд сим карт хийсэн тохиолдолд үүрэн холбооны операторт мэдээлэл очиж, оператор хэрэглэгчийн талаарх мэдээллийг цагдаагийн байгууллагад шилжүүлнэ. Таны нэр дээр бүртгэл бүхий гар утсыг өөр хүн ашиглах боломжгүй гэсэн үг.

Таны нэр дээр бүртгэл бүхий гар утсыг өөр хүн ашиглах боломжгүй.

Нэг хүн өөрийн нэр дээр ашиглаж буй бүх ухаалаг утас, төхөөрөмжөө бүртгүүлэх боломжтой. Ухаалаг утас, таблет төхөөрөмжүүдийг бүртгэлжүүлэх уг систем энэ сард багтаж нээгдэнэ" хэмээн ХХЗХ-ны мэргэжилтэн Т.Батболд хэлэв.

Зөвлөгөөний үеэр худалдаачдад хулгайн гар утсыг худалдан авахгүй байх, худалдан авсан тохиолдолд ямар хариуцлага хүлээлгэх талаар хуульзүйн зөвлөмж өгч байлаа. Тухайлбал, Хууль бус үйлдлийг өөгшүүлж, хулгайн эд зүйл, гэмт хэргийн замаар олдсон зүйлийг ашиглаж, борлуулвал Эрүүгийн хуульд заасны дагуу мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн хэргээр зүйлчилж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх юм байна.

Худалдаачдын зүгээс дээрх хуулийн заалтын талаар сонссон бөгөөд хулгайн гэмт хэрэг нийгмийн хүрээнд байгаа хамгийн бухимдал дагуулсан асуудлуудын нэг хэмээн үзэж байгаагаа хэлж байлаа.

 

 

x