Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/03/01-НД НИЙТЛЭГДСЭН

АНУ-ын хамгийн өндөр оргилд авирагсад ялгадсаа авч буцах ёстой болжээ

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 3 сарын 1
iKon.MN
Зураг зураг

Хойд Америкийн хамгийн өндөр оргил болох Денали (Маккинли ч гэдэг) нь Аляскад байдаг. Далайн түвшнээс 6,190 метрийн өндөрт байдаг оргилд гарахаар жилд 1,100 уулчин зөвшөөрөл авдаг ажээ.

Саяхан энэхүү уулыг хамгаалагчид нэгэн шинэ журам тогтоосон байна. Судалгаагаар уулчдын үлдээсэн ялгадас байгальд бүрэн шингэдэггүй болохыг тогтоожээ. Судалгааг хийсэн мөнх цасны геологич Майкл Лосо 1951-2012 оны хооронд Денали оргилд 36,000 хүн авирахдаа 100 тонн орчим ялгадас үлдээснийг тооцоолсон байна. 2007 оноос хойш уулын захиргаа авирагчдыг өөрийн ялгадсаа тусгай био уутанд хийж, уулын мөсөн ангалд хаяж байх журам тогтоожээ.

Гэвч сүүлийн судалгаагаар ингэж хаясан ялгадас нь байгальд бүрэн шингэдэггүйг мэдсэн байна. Ингэснээр үлдсэн ялгадас нь уулын голын усаар урсаж, байгалийн үзэмжийг муутгаж байна гэж үзжээ. Мөн уулчид мөнх цаснаас ундны усаа гаргаж авдаг тул элдэв бактер тарах нөхцөл бүрдэж байна гэх дүгнэлтэд хүрсэн байна.

Лосо уулчдын үлдээсэн ялгадасны бактер жилийн дараа байгальд үлдсэн байгааг туршилтаар тогтоожээ. Ингээд шинэ журам гаргасан нь уулчид мөсөн оргилын хамгийн дээд хэсэгт зөвхөн нэг удаа ялгадсаа орхих эрхтэй болж, бусад бүх ялгадсаа авч харих ёстой болсон байна.

 

Эх сурвалж: The Guardian