Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/03/01-НД НИЙТЛЭГДСЭН

Жүүдүүд зэвсэгтэй байсан бол Холокост болохгүй байсан гэжээ

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 3 сарын 1
iKon.MN
Зураг зураг
Дон Янг ерөнхийлөгч Дональд Трампын хамт

Америк даяар галт зэвсгийн хяналтыг нэмэгдүүлэх талаар өргөн хэлэлцүүлэг болж байна. Хоёр долоо хоногийн өмнө Флоридагийн дунд сургуульд гарсан зэвсэгт халдлагын улмаас 17 хүн амиа алдсан юм.

Иргэд зэвсэг эзэмших ёстой гэж үздэг Бүгд Найрамдах Намын конгрессийн гишүүн Дон Янг саяхан хэлэхдээ дэлхийн хоёрдугаар дайны үед Германд амьдарч байсан жүүдүүд зэвсэг эзэмшиж байсан бол Холокост болохгүй байсан гэжээ.

Тэр хэрвээ иргэдийн галт зэвсгийг хураавал Америкчууд аюултай нөхцөлд амьдрах болно гэж хэлсэн байна. Аляскийн Жунод болсон хурал дээр Янг “Зэвсэггүйн улмаас хэдэн сая хүн буудуулж алагдсан гэж та нар бодож байна? Орост гэхэд энэ тоо 50 саяд хүрсэн” гэж хэлжээ.

Мөн тэрээр “Зэвсэггүйн улмаас хэдэн жүүд хүн шатаах зууханд орсон гэж бодож байна?” гэж хэлсэн байна.

Зэвсэг эзэмшдэггүй байснаасаа болж жүүдүүд Нацистуудад хядуулсан гэж хэлсэн анхны консерватив улс төрч Дон Янг биш юм.

АНУ-ын ерөнхийлөгчид нэр дэвшиж байсан Бэн Карсон 2015 онд бас ийм утгатай үг хэлж байжээ. CNN-ий сэтгүүлч түүнээс “Германы иргэд зэвсэгтэй байсан бол Холокост болохгүй байсан гэж та үзэж байна уу?” гэхэд Карсон “Энэ бол миний жишээ татсан ганцхан улс. Өөр олон оронд иргэд нь зэвсэггүйн улмаас хэлмэгдсэн тохиолдол бий” гэж байжээ.

 

Эх сурвалж: Independent