Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/02/28-НД НИЙТЛЭГДСЭН

Дэлхий дээр гурван төрлийн заан үлдсэнийг тогтоожээ

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 2 сарын 28
iKon.MN
Зураг зураг

Австралийн судлаачид зааны генийг шинэ аргаар судалж үзээд дэлхий дээр хоёр биш, гурван төрлийн заан амьдарч байгааг тогтоожээ.

Тэд зааны генийн өөрчлөлтийн түүхийг харуулсан анхны зураглалыг өчигдөр танилцуулсан байна. Судлаачдын үзэж байгаагаар дэлхий дээр зөвхөн Африк, Азийн зааны хоёр төрөл зүйл биш, Африкийн заан нь дотроо дахин хоёр хуваагдаж, нийт гурван төрөл зүйл байгаа гэнэ.

Африкийн зааныг саваннагийн (хээр тал, мод хосолсон газар нутаг), ширэнгэний гэж хоёр хуваажээ.

Судалгаанд нийт 21 өөр зааны генийг, үүнд өнөөдөр амьд байгаа 10, устаж үгүй болсон 11 зааны генийн мэдээллийг ашиглажээ. Жишээ нь арслан заан үүнд багтаж байгаа гэнэ.

Австралийн Аделайдын их сургууль өөрийн боловсруулсан амьтдын төрөл зүйлүүдийн генийн ялгааг тодорхойлдог шинэ аргыг судалгаанд ашигласныг тус сургуулийн Биоинформатикийн тэнхимийн захирал Дэвид Эделсон ярьжээ.

Африкийн зааны хоёр төрөл нь сүүлийн 500,000 жилийн туршид тусгаарлагдсаны улмаас генийн хувьд ялгаатай болсон байна. Гэхдээ тэднийг тун ойролцоо төрлүүд, тухайлбал хүн ба Неандарталь, адуу ба илжигтэй харьцуулж болно гэж дүгнэжээ.

Өмнө нь нэг гэж бодож байсан төрөл зүйлүүдийг илрүүлснээрээ устаж алга болох аюултай байгаа ширэнгэний зааныг аврахад судалгааны үр дүн чухал ач холбогдолтой гэж үзэж байна.

Ширэнгэний заан нь хулгайн ангийн улмаас тоо толгой нь үлэмж ихээр хорогдоод байгаа юм.

 

Эх сурвалж: Xinhua