Японд үйлдвэрлэсэн жорлонгийн суултуурыг хэрхэн ажиллуулахыг заадаг дүрст тэмдэглэгээг Олон Улсын Стандартчилалын Байгууллагад бүртгүүлж, дэлхийн стандарт болгосныг Даваа гарагт тус улсын засгийн газар мэдээлжээ.
Аль товчин дээр дарвал ямар үйлдэл гүйцэтгэдгийг заасан дүрст тэмдэглэгээ нь Японд зочилсон гадаадын иргэдийн хувьд ихэнхдээ ойлгомжгүй байдаг. Өнгөрсөн онд Японы цахилгаан суултуур үйлдвэрлэгчид дотооддоо дүрснүүдийг нэгтгэн ижил утгатай болгож байв.
Харин сүүлийн жилүүдэд Японд үйлдвэрлэсэн өндөр технологийн суултуурыг гадаад улс орнууд ихээхэн сонирхох болсон байна.
Тиймээс суултуур үйлдвэрлэгчид гадаад зах зээлд бүтээгдэхүүнээ гаргахын тулд дэлхийн нийтээр нэгдсэн стандарттай болох шаардлагатай байв. Энэ онд багтааж дотоодын стандартаа дэлхийн стандарттай нийцүүлэх зорилт тавьснаа засгийн газар өчигдөр мэдээлжээ.
Эх сурвалж: Japan Today
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!