Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/02/09-НД НИЙТЛЭГДСЭН

Олимпийн нээлтийн жагсаалд Монголчууд АНУ-ын өмнө гарна

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 2 сарын 9
iKon.MN
Зураг зураг

Өнөөдөр орой Улаанбаатарын цагаар 19:00 цагт Пёнчаны Өвлийн Олимпийн нээлтийн ажиллагаа Өмнөд Солонгост эхлэх юм.

Уламжлал ёсоор нээлтийн үеэр дэлхийн улс орнуудын баг тамирчид жагсаж, нээлтийн ажиллагаа болж буй стадионд орж ирнэ. Олимпийн наадмыг бий болгосон Грекчүүд жагсаалын хамгийн эхэнд гарч, араас нь цагаан толгойн үсгийн дарааллаар бусад улс орнуудын тамирчид жагсдаг билээ. Хамгийн сүүлд зохион байгуулагч орны тамирчид гарч ирдэг.

Харин энэ удаа жагсаалын дараалал нь Солонгос хэлний цагаан толгойн үсгийн дагуу байхаар төлөвлөгджээ.

Энэ дагуу Монгол улсын баг тамирчид 91 улсаас 25 дугаарт гарахаар болсон байна. Манай тамирчдын өмнө Газар дундын тэнгисийн Мальта улсын тамирчид жагсах бол ард нь АНУ-ын баг жагсахаар болжээ.

Монгол улсаас энэ олимпийн наадамд 2 тамирчин оролцож байгаа.

Харин АНУ-ын баг 241 тамирчнаас бүрдэж байгаа нь өвлийн олимпийн түүхэнд хамгийн олноор оролцсон тохиолдол болж дээд амжилт тогтоож байгаа гэнэ.