2018/05/22
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,405.92₮
B30
УЛААНБААТАР
14°
|
-2°
B30
УЛААНБААТАР
24°
|
B30
УЛААНБААТАР
27°
|
02:00
S32
-3°
03:00
S32
-4°
04:00
S32
-3°
05:00
S32
-4°
06:00
S32
-3°
07:00
S32
-1°
08:00
S32
09:00
S32
10:00
S32
11:00
S32
12:00
S32
13:00
S32
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/02/09 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Цагаач иргэдийн тухай тогтоолын төслийг УИХ хэлэлцэх шаардлагагүй гэж үзлээ

Т.Саран, iKon.mn
2018 оны 2 сарын 9
iKon.MN

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар “Монгол Улсад 2018-2020 онд цагаачлуулж болох гадаад иргэдийн тоо, бүтэц, байршлын тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх талаар санал хураалт явуулахад гишүүдийн 32.7 хувь нь хэлэлцэх шаардлагагүй гэж үзлээ. 

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулж УИХ-ын гишүүд асуулт асууж үг хэллээ. 

Цагаач иргэдийн тоо байх ёстойгоосоо 8 дахин бага байна

 
Гэрэл зургийг mpa.mn

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж "Цагаач иргэний тоо 16,000 мянга байх ёстой ч 2,000 мянган цагаач иргэн манай улсад байгаа нь байх ёстой тооноос 8 дахин бага байгаа юм.

1990 оноос хойш жилд шинээр цагаач болж байгаа иргэдийн тоо 5-6 байсан. Үүний 3 орчим нь үлддэг. Монголын төр энэ асуудалд тодорхой хяналт тавиад явж байгаа" гэлээ. 

 Цагаачлалын асуудал эдийн засаг нийгмийн эмзэг байдалтай хэрхэн холбогддог вэ?

 
Гэрэл зургийг mpa.mn

УИХ-ын гишүүн М.Оюунчимэг "Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийг цагаачлалтай холбоотойгоор хэрхэн дагаж мөрддөг вэ?

Арабын улсуудаас болон бусад орнуудаас шашныг сурталчлах зорилгоор хүмүүс цагаачлаад байна гэсэн сэтгэл түгшээсэн мэдээлэл гараад байна.

Гэр хороололд сүм хийдүүд ихээр баригдаж байна. Цагаачлалын асуудал эдийн засаг нийгмийн эмзэг байдалтай хэрхэн холбогддог вэ гэдгийг тодруулмаар байна" гэсэн юм. 

Цагаач иргэдийн тоо нийт хүн амын 0.5 хувь байх ёстой

 
Гэрэл зургийг mpa.mn

ГИХГ-ын дарга Д.Мөрөн "Цагаач иргэдийн тоо нийт хүн амын 0.5 хувь байх ёстой гэсэн хуулийн зохицуулалт бий. Энэ тоогоо бид барьж байгаа. Цагаач, дүрвэгч гэдэг хоёр өөр ойлголт. Манай улс НҮБ-ын конвенцид нэгдээгүй учраас дүрвэгсдийг хүлээж авдаггүй улс.

Монгол Улсын Засгийн газар хуулийн дагуу жил болгон оруулж ирж болох гадаадын ажиллах хүчний тоог гаргадаг. Төр сүм хийдийн харилцааны тухай хууль гэж байдаг. Тухайн орон нутгийн иргэдийн хурал шашны байгууллага нээж ажиллуулах, үйл ажиллагааг нь сунгахыг тогтоодог.

Гадаадын иргэдийн шашны шугамаар оршин суух зөвшөөрлийг холбогдох байгууллагуудын зөвшөөрлийг аваад олгодог. Жуулчны визээр манай улсад ирж хөдөлмөр эрхлэх явдал зогссон. Хууль чангарсантай холбоотой. БНАСАУ Монгол Улс хоёр хоорондын хэлэлцээрийн дагуу ажиллах хүч авдаг. Өнөөдрийн байдлаар манай улсад 798 БНАСАУ-ын иргэн хөдөлмөр эрхэлж байна" гэлээ. 

Засгийн газар “Монгол Улсад 2018-2020 онд цагаачлуулж болох гадаад иргэдийн тоо, бүтэц, байршлын тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг 2018 оны нэгдүгээр сарын 30-ны өдөр УИХ-д өргөн мэдүүлжээ. 

x