Хүүхдийн Төв номын санд
11:00 цагт “Монгол бахархал-Цагаан сар” тэмцээн болно. ЕБС-ийн сурагчид үндэсний баярын ёс заншил, ардын дуу бүжиг, ерөөл магтаал хэлэлцэн өрсөлдөнө.
Төрийн ордны А танхимд
11:00 цагт УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд өнөөдөр намрын чуулган завсарлаж байгаатай холбогдуулан мэдээлэл хийнэ.
Үндэсний мэдээллийн төв
11:30 цагт Номтой Нөхөрлөе клубээс "Эрээний бэлэгнээс, Эрдмийн бэлэг рүү" уриатай сар шинээр ном бэлэглэхийг уриалж хэвлэлийн бага хурал хийнэ.
MN-Мэдээллийн төвд
12:00 цагт МСНЭ-ийн их хурлаар улс төрийн намын нөлөөнд орж болзошгүй дүрэм батлахаар улайрч, сэтгүүлчдээр хэлэлцүүлэх боломж олгоогүйг эсэргүүцэн их хурлыг орхин гарсан сэтгүүлчид хэвлэлийн хурал хийнэ.
Нийслэлийн Хэвлэл мэдээллийн төвд
12:00 цагт Нийслэлийн Тээврийн газраас Сар шинийн баяраар автобус үнэ төлбөргүй үйлчлэх болон нэмэлтээр хэдэн автобус аль аль чиглэлд үйлчлэх талаар мэдээлэл хийнэ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!