Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/02/08-НД НИЙТЛЭГДСЭН

Улаанбаатараас Дархан, Сэлэнгэ чиглэлийн замын хөдөлгөөнийг хаалаа

Б.МАНЛАЙ, IKON.MN
2018 оны 2 сарын 8
iKon.MN
Зураг зураг
эрэмбэлэх:   шинэ нь эхэнд хуучин нь эхэнд

15:07 2018/02/08

Сонгинохайрхан дүүргийн 32-р хорооны нутаг Улаанбаатар хотоос Дархан орох замд буюу 61-н гарам чиглэлд Баруун Турууны давааны замд цас ихээр орж, замын гадаргууд халтиргаа гулгаа үүсч тээврийн хэрэгсэл зорчих боломжгүй болсны улмаас дээрх чиглэлийн автозамын хөдөлгөөнийг түр хугацаагаар хаагаад байна.

Иймд иргэд та бүхнийг дээрх чиглэлийн автозамыг сонгон зорчихгүй байхыг ЗЦА-наас анхааруулж байна.

ЗАМЫН НӨХЦӨЛ БАЙДАЛ:

https://www.facebook.com/zamiintsagdaa/videos/1049514855189270/

 

14:06 2018/02/08

Цаг уурын байгууллагаас ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурч, хүйтний эрч чангарах талаар мэдээлээд байгаа билээ.

Харин Төв аймгийн Лүн суманд хүчтэй цасан шуурга шуурч үзэгдэх орчин хязгаарлагдаж байгаа талаар тус сумын ЗЦП-оос мэдээллээ.

Сүхбаатар, Говь-Алтай, Завхан аймгийн зарим газарт шороон болон цасан шуурга шуурч байна

Автотээврийн үндэсний төв улс, хот хооронд зорчигч тээврийн үйлчилгээнд явж буй тээврийн хэрэгслүүдэд 24 цагийн хяналт тавьж ажиллаж байна. 

  • Улаанбаатар-Дархан чиглэлийн 51-53 км-т овоолго цас үүссэн бөгөөд холбогдох АЗЗА-аас 10 хүний бүрэлдэхүүнтэй цэвэрлэж дууссан. Мөн чиглэлийн 130-135 км-т явах анги дээр дагтаршсан цасыг цэвэрлэж байна.
 
  • Сэлэнгэ-АЗЗА ТӨХК-ийн хариуцдаг Дархан-Сүхбаатар сум чиглэлийн авто замд 4 хүний бүрэлдэхүүнтэй үйлчилгээний 1 машин зам дагуух хогийг цэвэрлэж байна.
  • Төв-АЗЗА ТӨХК-ийн хариуцдаг УБ-Мандалговь чиглэлийн замын 79-89 км-т шуурсан цасыг автогрейдерээр арилгаж байна.
  • Ховд-АЗЗА” ТӨХК-ийн хариуцдаг Улаангом чиглэлийн замын Буянт голын халиа гүүрэнд тулж байгааг суваглан ухаж түвшинг багасгах ажил хийгдэж байна.

Одоогийн байдлаар Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан-Асгат чиглэл хооронд, Говь-Алтай аймгийн Дэлгэр-Есөнбулаг чиглэлд цасан болон шороон шуурга шуурч үзэгдэх орчин хязгаарлагдмал, Завхан аймгийн Сонгино сумаас Нөмрөг сумын хооронд цас их хэмжээгээр орж, цасан болон шороон шуурга шуурч байна.

Өмнөговь аймгийн Манлай, Сүхбаатар аймгийн Онгон сумуудад шүлхий өвчин гарсан​ тул УБ-Өмнөговь аймгийн Цагаан хад орох тээврийн хэрэгсэл Өмнөговь аймгийн Цогт-овоо, Цогт-цэций чиглэлээр, УБ-аас Сүхбаатар аймгийн Дарьганга чиглэлд яваа тээврийн хэрэгсэл Сүхбаатар аймгийн Баяндэлгэр гэсэн маршрутаар явахаар боллоо. 

Дархан, Сэлэнгэ, Өвөрхангай, Дундговь чиглэлийн автозамуудад цас ихээр шуурч үзэгдэх орчин хязгаарлагдсан

Хаагдсан зам даваа байхгүй хэдий ч Дархан, Сэлэнгэ, Өвөрхангай, Дундговь чиглэлийн автозамуудад цас ихээр шуурч үзэгдэх, харагдах байдал хязгаарлагдсан бөгөөд халтиргаа, гулгаа ихээр үүсчээ.

Иймд тээвэрчид, ард иргэд та бүхнийг онцын шаардлагагүй бол хувийн тээврийн хэрэгслээр зорчихгүй байх, зорчих тохиолдолд хурдаа зөв тохируулан замын хөдөлгөөнд анхаарал болгоомжтой оролцох, тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдлыг хангах, хамгаалах бүсээ тогтмол хэрэглэж, аюулгүй байдлаа сайтар ханган хөдөлгөөнд оролцохыг мөн “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын гэрээт аж ахуйн нэгжийн найдвартай, баталгаатай, даатгалтай, мэргэшсэн жолоочтой, 24 цагийн хяналттай тээврийн хэрэгслийг сонгон үйлчлүүлэхийг зөвлөлөө.

15:07 2018/02/08

Сонгинохайрхан дүүргийн 32-р хорооны нутаг Улаанбаатар хотоос Дархан орох замд буюу 61-н гарам чиглэлд Баруун Турууны давааны замд цас ихээр орж, замын гадаргууд халтиргаа гулгаа үүсч тээврийн хэрэгсэл зорчих боломжгүй болсны улмаас дээрх чиглэлийн автозамын хөдөлгөөнийг түр хугацаагаар хаагаад байна.

Иймд иргэд та бүхнийг дээрх чиглэлийн автозамыг сонгон зорчихгүй байхыг ЗЦА-наас анхааруулж байна.

ЗАМЫН НӨХЦӨЛ БАЙДАЛ:

https://www.facebook.com/zamiintsagdaa/videos/1049514855189270/