Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/02/09-НД НИЙТЛЭГДСЭН

ХОЁРДУГААР САРЫН 9: Байгууллагууд хамтын нийгэмлэгийг тогтворгүйжүүлэх нь

ikon.mn
2018 оны 2 сарын 9
iKon.MN
 

-Жам ёсоор бол байгууллага үргэлж хамтын нийгэмлэгээс давж гардаг-

Орчин үеийн байгууллагууд хамтын нийгэмлэгүүд дунд үйл ажиллагаагаа явуулах шаардлагатай болсон. Тэдний бий болгох үр дүн нь ч эдгээр нийгэмлэгүүд дунд бий болдог. Тэгсэн ч байгууллага өөрийгөө хамтын нийгэмлэгтэй нэгтгэж эсвэл тухайн нийгэмлэгийн дор орж чаддаггүй.

Жам ёсоороо байгууллага нь нийгэмлэгээс давж гарах ёстой юм. Орон нутгийн иргэдийг ажлын байраар хангадаг компаниуд нэг бол үйлдвэрүүдээ хаадаг эсвэл олон жил тухайн үйлдвэрт ажиллаж, ур чадвар эзэмшсэн ажилтнуудаа 25 настай, компьютер сайн мэддэг залуугаар сольж орхидог. 

Иймэрхүү өөрчлөлт болгон тухайн нийгэмлэгийг бухимдалд оруулж, шийдвэр бүр нь "шударга бус" харагдаж, бүгд тогтворгүй байдалд ордог. Хийдэг ажил үүрэг нь байгууллагын доторх соёл уламжлалыг тодорхойлдог болохоос үйл хэргийг хэрэгжүүлж буй хамтын нийгэмлэг нь тодорхойлдоггүй.

Байгууллага бүрийн үйл ажиллагаа нь тухайн байгууллагын үнэт зүйлсийг тодорхойлдог. Эмнэлэг, сургууль, бизнес бүр явуулж байгаа үйл ажиллагаагаа олон нийтэд өөрсдийн оруулж буй бусдад хэрэгтэй чухал хувь нэмэр гэж үзэх хэрэгтэй.

Үйл хэргээ амжилттай гүйцэтгэхийн тулд зохион байгуулалт болон менежмент нь мөн адилхан байх нь чухал. Хэрвээ байгууллагын дотоод соёл уламжлал нь нийгэмлэгийн үнэт зүйлстэй зөрчилдөж байвал байгууллагын соёл уламжлал дийлнэ, эсвэл байгууллага нийгэмлэгтээ хувь нэмрээ оруулж чадахгүйд хүрнэ.

ГҮЙЦЭТГЭХ ЗҮЙЛ: Хэрвээ танай дүүргийн иргэд эсэргүүцсээр атал Волмарт шинэ дэлгүүр барих хүсэлтэй байгаа бол яах вэ? Ямар нөхцөл байдалд энэ шийдвэрээ буцаасан нь дээр вэ?

 

XX зууны менежментийн нөлөө бүхий эрдэмтэн, онолч Питэр Ф.Дракерын  зөв зүйлийг хийх урам зориг, шинэ санаа өгөх 366 өдрийн хичээл буюу "Өдөр бүр Дракертай хамт" номыг iKon.mn зохиогчийн эрхийн зөвшөөрлийн дагуу гурван сарын турш цуврал болгон уншигч танд хүргэхээр бэлдлээ.