Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/02/08-НД НИЙТЛЭГДСЭН

Л.Баярсайхан: Элэг шилжүүлэн суулгах хагалгааны дараах хооллолт, дэглэм хагалгааны чухал хэсэгт тооцогддог

СУРТАЛЧИЛГАА
2018 оны 2 сарын 8
Сурталчилгаа

 ХСҮТ-ийн Бодлого төлөвлөлт, хөгжил эрхэлсэн дэд захирал Л. Баярсайхантай ярилцлаа.


- Амьд донороос элэг шилжүүлэн суулгах төсөл Монголд хэзээнээс хэрэгжиж эхэлсэн бэ?

- Уг мэс заслын санаачлага анх 2006 онд гарч байсан ч төслийн хувьд 2011 оноос  ХСҮТ эмнэлэгт “Амьд донороос Элэг шилжүүлэн суулгах төсөл” нэртэйгээр хэрэгжиж эхэлсэн.

Тэр цагаас хойш даруй долоон жилийн хугацаа өнгөрсөн байна. Тус төслийг амжилттай хэрэгжүүлэхийн тулд эхний ээлжид эмч, сувилагч, эмнэлгийн тусгай мэргэжилтэн зэрэг боловсон хүчнээ чадавхижуулах шаардлага гарсан. Солонгос улсын  “Samsung” эмнэлэгтэй 2012 оноос эхлэн хамтран ажиллаж байгаад төслийн хүрээнд хамтын ажиллагааны гэрээгээ 2022 он хүртэл сунгасан.

Уг гэрээний дагуу боловсон хүчнээ чадавхижуулах сургалт, семинаруудад удаа дараа  явуулж мэргэшүүлж,  ХСҮТ-д анхны Элэг шилжүүлэн суулгах хагалгааг 2018 оны нэгдүгээр сарын 28-нд амжилттай хийлээ.

- Төслийн санхүүжилт хэрхэн бүрдсэн бэ?

- Энэхүү төслийг хэрэгжүүлэхэд санхүүгийн болон нийгмийн дэмжлэг маш их хэрэгтэй байсан. Энэ төслийг амжилттай дуусгах, хагалгааг амжилттай хийхийн тулд бидэнд өндөр өртөг бүхий багаж, тоног төхөөрөмж, эмч нарын олон удаагийн сургалт, дадлага, ажлын байрны тусгай нөхцөл зэрэг олон зүйлс шаардагдаж байсан. 

Дээрх санхүүжилтийг шийдэхийн тулд “Элэг нэгт монголчууд” санг үүсгэн байгуулж ажилласан. Сангийн үйл ажиллагаагаар дамжуулан хувь хүн, албан байгууллагуудаас дэмжлэг тусламж авах, нийгэмд чиглэсэн тодорхой ажлуудыг хийсний эцэст Нийслэлийн төсвөөс нэг тэрбум төгрөгийн төсөв гаргуулан авч чадсан. Энэ мөнгөөр элэг шилжүүлэн суулгах мэс засалд зайлшгүй шаардагдах 11 нэр төрлийн багажийг худалдан авсан.

Мөн Шинжлэх ухаан технологийн сангаас  “Элэг шилжүүлэн суулгах төсөл”-ийн хүрээнд санхүүжилт авч зарим тоног төхөөрөмж болон эмнэлгийн дотоод засварын ажлуудыг хийж гүйцэтгэсэн.

 
Хоёр цаг тутамд үйлчлүүлэгчид зориулан эмчийн бэлтгэсэн жорын дагуу хоол бэлтгэж байгаа нь

- Төслийг хэрэгжүүлэхэд тулгамдаж байсан асуудлууд бий юу?

- Элэг шилжүүлэн суулгах мэс засалд орсон үйлчлүүлэгч маань дархлаа дарангуйлах эмийг насан туршдаа уух шаардлагатай болдог. Үүнтэй холбоотойгоор  хагалгааны дараа идэх хоол, өмсөх хувцас, гэрийн ариун цэвэр гээд маш олон зүйл ариун, нянгийн халдваргүй байх шаардлагатай болдог.

Нөгөө талаас элэг гэдэг бол хүний цусыг цэвэршүүлдэг, хүнд хэрэгтэй тодорхой бодисуудыг нийлэгжүүлж байдаг эрхтэн юм. Иймд хоол тэжээл гэдэг бол хагалгаанд орсон өвчтөнийг хурдан тэнхрүүлэхэд нөлөөлдаг. Мөн хагалгааны дараах эхний 30 хоногийн хугацаанд хоол бэлтгэл ариун байх зайлшгүй шаардлагатай  байдаг.

Бидэнд тулгамдсан бас нэг асуудал нь  Элэг шилжүүлэн суулгах хагалгааны дараах асаргаа, эмчилгээг хийхэд шаардлагатай олон улсын стандартад нийцсэн хоол бэлтгэлийн өрөөг тохижуулж, бэлтгэхэд шаардлагатай санхүүжилтийн асуудал байсан.

- Хагалгаа хийлгэсэн өвчтөн бусад эмчлүүлэгч нарт зориулсан хоол бэлтгэх тасгаар үйлчлүүлж болохгүй гэсэн үг үү?

- ХСҮТ-д эмчлүүлэгч нарт зориулсан хоол бэлтгэх, түгээх хэсэгтэй өрөө бий. Гэхдээ тус хэсгээр бусад  эмчлүүлэгч нар үйлчлүүлдэг. Элэг шилжүүлэн суулгуулсан өвчтөн донорын элгэнд дасах мөн дархлаа дарангуйлах эм хэрэглэсэнтэй холбоотойгоор хэрэглэж буй хоол тэжээл, хоол хийх хэрэгслүүд маш өндөр төвшинд ариутгагдсан, шим тэжээл өндөртэй  байх шаардлагатай болдог.

Энэ бүхэн хагалгааны үр дүнд эергээр нөлөөлөх боломжтой байдаг. Бидний хувьд олон улсын стандартад нийцсэн хоол бэлтгэлийн өрөөг тохижуулж бэлтгэхэд санхүүжилтээс эхлээд цаг хугацааны асуудал тулгамдаж байсан. Ингээд бид тус өрөөг бэлэн болгоход шаардлагатай санхүүжилтийн асуудлаар хувийн хэвшлийн олон газарт хүсэлт тавьсан.

Хамгийн түрүүнд М-Си-Эс Кока-Кола компанийн хамт олон бидний хүсэлтийг найрсгаар хүлээн авч тусгай хоол бэлтгэлийн өрөөг тохижуулж, бэлэн болгоход шаардлагатай арван сая төгрөгийг хандивласан.  Энэ хандиваар бид хагалгаа хийгдэхээс өмнө вакуум ариутгагчтай хоол бэлтгэх тусгай өрөөний засвар болон шаардлагатай тоног төхөөрөмж, сав суулга зэргийг худалдан авч иж бүрэн тохижуулан ашиглалтад оруулж, хагалгаанд орсон хоёр өвчтөндөө хоол тэжээлийг нарийн тооцоолуурын дагуу бэлтгэж өгөх боломжтой болсон.

 
Элэг шилжүүлэн суулгасны дараах үйлчлүүлэгчийн эмчилгээний хоол бэлтгэлийн өрөө

М-Си-Эс Кока-Кола компанийг хувийн хэвшлүүдээ үргэлж манлайлан нийгмийн сайн сайхны төлөө үнэтэй хувь нэмэр оруулдаг компани гэж би хувьдаа үнэлдэг. Энэ удаад ч бидэнд тулгамдаад байсан санхүүжилтийг яаралтай шийдэж өгсөнд талархсан.

 
 

Одоо элэг шилжүүлэн суулгах хагалгааны бүхий л үе шатууд олон улсын  стандартын дагуу явагдаж байгаа юу?

- Тэгэлгүй яахав, хагалгааны өмнөх үе, хагалгаа хийгдэх үе, хагалгааны дараах асаргаа, сувилгаа бүгд тусгай стандартын дагуу хийгдэж байгаа. Бүх зүйл стандартын дагуу бэлтгэгдсэн хэвийн үйл ажиллагаатай явагдаж байна.

- Баярлалаа.

 

 

 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.