Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/02/08-НД НИЙТЛЭГДСЭН

Африк тивээс төрсөн анхны сүмоч автын осол гаргаснаас зодог тайлж магадгүй болжээ

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 2 сарын 8
iKon.MN
Зураг зураг

Египетийн сүмоч Осунаараши өчигдөр автын ослын хэргээр прокурорт дуудагдаж, байцаалт өгчээ. Нэгдүгээр сарын 3-нд түүнийг Нагано мужийн Яманоучид жолоо барьж яваад машинтай мөргөлдсөн гэж хуулийн байгууллага сэжиглэсэн байна.

Эхний байцаалтаар 25 настай Осунаараши жолооны ард өөрөө байгаагүй, эхнэр нь машин жолоодож явсан гэж мэдүүлжээ. Гэвч хяналтын камерны бичлэгт тэр өөрөө жолоодож явсан нь илэрсэн байна.

Өмнө нь сүмочид автын осолд орох болсны улмаас Японы Сүмогийн Холбоо бөхчүүдийг жолоо барихыг нь хориглосон юм. Улмаар нэгдүгээр сарын барилдаанд Осунаарашиг оролцуулахгүй байх шийдвэрийг холбоо гаргасан байна.

Одоо прокурорын шийдвэрээс хамаарч Сүмогийн Холбоо Осунаарашиг хэрхэн шийтгэхийг шийднэ гэж албаны хүн өчигдөр мэдэгджээ. Сүмочийн дэвжээний эзэн Отаке түүнд зодог тайлахыг шууд тулгахгүй, Сүмогийн Холбооны шийдвэрийг хүлээнэ гэж хэлсэн байна.

Осунаараши Африк тивээс төрсөн анхны сүмоч болж, 2013 онд макүүчи зиндаанд дэвшин 2015 онд магэширагийн нэгдүгээрт хүртэл дэвшиж байсан юм. Одоо тэр дээрээсээ хоёр дахь зиндаа болох жүрёд барилдаж байгаа.

Түүний хэрэг сүмогийн ертөнцөд дэгдсэн цуврал дуулиануудын сүүлийнх нь болж байна.

 

Эх сурвалж: Japan Today