Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/02/08-НД НИЙТЛЭГДСЭН

Их цасны улмаас Парис орчимд 740 км урт замын түгжрэл үүсчээ

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 2 сарын 8
iKon.MN
Зураг зураг

Энэ долоо хоногийн эхээр Францын хойд хэсэг, Парис хотод ер бусын их хэмжээний цас орсноос Эйфелийн цамхаг зэрэг үзвэрийн газрууд жуулчдад үйлчлэхээ зогсоогоод байгаа юм.

Мягмар гарагийн шөнө Парис орчмын хурдны замд 740 км урт үргэлжилсэн автозамын түгжрэл үүссэн ба 2,000 орчим хүн машиндаа хоносон тухай цагдаагийн газар мэдээлжээ.

Мөн олон зуун хүн нисэх буудал болон төмөр замын буудалд түгжигдээд байна. Парисын гудамжинд 12 см зузаан цас орсноос иргэдийг автомашинаа орхихыг зөвлөж байгаа ажээ. Зарим иргэд хотын гудамжаар цанатай зорчих болсон байна.

Парисын захын хэсгүүдээр цасны зузаан 20 см хүрч байгаа гэнэ. Автомашины эд ангиудын тээвэрлэлт саатсанаас Парисын гадна байдаг Renault, PSA компаниуд үйлдвэрлэлээ зогсооход хүрээд байна. Цаг уурын мэргэжилтнүүдийн мэдээлснээр Пүрэв гарагт агаарын хэм буурч, нөхцөл байдал улам дордоно гэжээ.

Орон гэргүй хүмүүст зориулж эрх баригчид 46 түр байр нээсэн ба эдгээрт 600 гаруй хүн толгой хоргодож байгаа гэнэ.

 

Эх сурвалж: AFP