Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/02/08-НД НИЙТЛЭГДСЭН

ХОЁРДУГААР САРЫН 8: Тогтвортой байдал болон өөрчлөлтийг тэнцвэржүүлэх нь

ikon.mn
2018 оны 2 сарын 8
iKon.MN
 

-Өөрчлөлт гэдэг тогтмол явагддаг зүйл учир суурь нь маш бат бөх байх хэрэгтэй-

Байгууллага өөрчлөлт шинэчлэлтийн манлайлагч байя гэвэл эхлээд дотоод болон гадаад орчиндоо тогтвортой байдлыг бий болгож, хурдацтай өөрчлөлт болон тогтвортой байдлыг тэнцвэржүүлэх хэрэгтэй.

Үүнийг хийх нэг арга бол үргэлжилж буй харилцааны үндсийг өөрчлөлтийн түнш болгох юм. Тогтвортой байдал, өөрчлөлт, хоёрыг тэнцвэржүүлэхийн тулд мэдээлэлд байнга анхааран ажиллах хэрэгтэй. Тогтвортой байдлыг алдагдуулж, харилцааг бүхнээс илүү муутгадаг зүйл бол найдваргүй муу мэдээлэл.

Хамгийн жижиг компанид хүртэл өөрчлөлтийн үед “Энэ өөрчлөлтийг хэн мэдэж байх ёстой вэ?” гэсэн асуултыг зуршил болгон асууж байх хэрэгтэй. Мэдээллийн технологийн тусламжтайгаар хамт ажилладаг ч яг зэрэгцэн сууж ажилладаггүй хүмүүс нэмэгдэж байгаа болохоор энэ асуулт улам бүр чухал болох болно.

Үүнээс гадна байгууллагын зорилго, алсын хараа, үйл ажиллагаа болон үр дүн зэрэг чухал зүйлст тогтвортой байдал хэрэгтэй. Эцэст нь өөрчлөлт болон тогтвортой байдлын хоорондох тэнцвэр нь цалин урамшуулал, гаргасан амжилтыг нь олонд ил болгох болон шагнаж урамшуулах зэрэгт ч тусгагдах ёстой.

Жинхэнэ шинэчлэгчээс гадна тогтвортой хөгжил дэвшлийг байгууллагадаа бий болгож, байнгын санхүүжилтыг авчирч байгаа хүмүүсийг байгууллагад үнэ цэнэтэйг нь ойлгуулах, хүлээн зөвшөөрөх, шагнах зэргээр байгууллагын тогтвортой хөгжил дэвшлийг дэмжих сурах хэрэгтэй юм.

ГҮЙЦЭТГЭХ ЗҮЙЛ: Шийдвэр гаргахдаа эсвэл өөрчлөлт хийхдээ өөрөөсөө “энэ тухай хэн мэдэж байх хэрэгтэй вэ?” гэж асууна уу.

 

XX зууны менежментийн нөлөө бүхий эрдэмтэн, онолч Питэр Ф.Дракерын  зөв зүйлийг хийх урам зориг, шинэ санаа өгөх 366 өдрийн хичээл буюу "Өдөр бүр Дракертай хамт" номыг iKon.mn зохиогчийн эрхийн зөвшөөрлийн дагуу гурван сарын турш цуврал болгон уншигч танд хүргэхээр бэлдлээ.