Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/01/30-НД НИЙТЛЭГДСЭН

Сарны хиртэлтийн эхлэх ба дуусах цагийг танилцуулж байна

Р.Түвшин, iKon.mn
2018 оны 1 сарын 30
iKon.MN
Зураг зураг

Маргааш орой тохиох сарны бүтэн хиртэлт нь сарны бусад хоёр ховор үзэгдэлтэй давхцаж байгаа тухай бид өмнө нь мэдээлсэн.

Тэгвэл NASA-гаас зарласан сар хиртэлтийн эхлэх, бүтэн хиртэх, дуусах цагийг танилцуулж байна.

Улаанбаатарын цагаар 19:48 цагаас сарны ерөнхий хиртэлт эхэлж, сар захаасаа улайж эхлэх ба 20:51 цагт сар бүхэлдээ хиртэнэ.

Улмаар 21:29 цагт сарны хиртэлт оргилдоо хүрч бүхэлдээ улаан хүрэн өнгөтэй болно.

Харин 22:07 цагт сар дэлхийн сүүдрээс гарч эхлэх бөгөөд 23:11 цагт хиртэлт бүрэн дуусах ажээ.

Энэхүү ховор үзэгдлийг зөвхөн зүүн Азиас хойд Америкийн баруун эрэг хүртэл бүс нутгийн оршин суугчид бүтнээр нь ажиглах боломжтой.

Бусад газар нутгийн хүмүүс хиртэлтийг бүрэн харах боломжгүй тул NASA өөрийн сайт дээр дүрсийг нь шууд дамжуулахаар болжээ.