ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/01/17-НД НИЙТЛЭГДСЭН

Төрийн банкны гүйцэтгэх захирлаар Г.Дөлгөөн томилогдлоо

Т.Саран, iKon.mn
2018 оны 1 сарын 17
iKon.MN
Зураг зураг

Төрийн банкны ТУЗ-ийн хурлын шийдвэрээр тус банкны Гүйцэтгэх захирал Б.Цэндсүрэнг чөлөөлж оронд нь Г.Дөлгөөнийг өнөөдөр томилжээ.

Г.Дөлгөөн нь МУИС-ийг олон улсын эдийн засагч, Люксембургийн их сургуулийг банк, санхүүгийн магистр зэрэгтэй тус тус төгсчээ.

Тэрбээр Монголбанкны нягтлан бодогч, Хяналт шалгалтын газарт ахлах хянан шалгагч хүртэл банкны салбарт нийт найман жил ажилласан байна. 

Мөн дэлхийн санхүүгийн төв гэгддэг Люксембургийн томоохон хөрөнгө оруулалтын сан болох “Шродерс”-т ажиллаж туршлага хуримтлуулсан.

Сүүлийн жилүүдэд Монгол Улсын Хөгжлийн банкинд дэд захирал бөгөөд Эрсдлийн үнэлгээ, удирдлагын газрын захирлаар ажиллаж байсан юм. Төрийн банк нь 70 захирлынхаа тоог 30-аар цөөлөөд байгаа юм. 

Боловсролын байдал:

  • 2005-2008 онд МУИС-ийг олон улсын эдийн засагч, бакалавр
  • 2013-2015 онд Люксембургийн их сургуулийг банк, санхүүгийн магистр

Мэргэжил дээшлүүлсэн, туршлага хуримтлуулсан байдал:

  • Польшийн Төв банк-2009 он
  • Германы Төв банк-2011 он
  • ОУВС-д 2012 он
  • Энэтхэгийн Төв банк-2013 он

Ажилласан байдал:

  • Монголбанкинд Хяналт шалгалтын газарт хянан шалгагч, ахлах хянан шалгагч /2008-2016/
  • Люксембургийн  “Шродерс” хөрөнгө оруулалтын санд ажилтан-2015-2016
  • Монгол Улсын Хөгжлийн банкинд Дэд захирал бөгөөд Эрсдлийн үнэлгээ, удирдлагын газрын захирлаар 2016-2018 онд тус тус ажилласан.
Энэ мэдээнд өгөх таны хариулал?
35
Зураг
ТЭНЭГЛЭЛ
14
Зураг
ЗӨВ, ГОЁ
1
Зураг
ГАЙХМААР
1
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
25 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [122.201.25.130] 2018/1/27
Амжилт
0 | 0 Хариулах
Зочин [66.181.160.115] 2018/1/20
Ажлаа сайн мэддэг шударга хүмүүсийг зохих ажилд нь томилсон гэж бодож байна. Хэнтийн хүү мундаг боловсролтой шударга залуу. Ажлын өндөр амжилт хүсье. Чаднаа
0 | 0 Хариулах
Зочин [202.131.227.82] 2018/1/18
Монгол банканд шинжээчээр ажиллаж байгаад шууд Хөгжлийн банкны дэд захирал, одоо Төрийн банкны ГЗ, ямар ч гэсэн мотортой л хүн байна. гэхдээ толгойтой мэдлэгтэй байхыг үгүйсгэхгүй.
0 | 0 Хариулах
Zochin [203.91.114.170] 2018/1/18
Gishuun asan, odoogiin Hentii aimgiin zasag darga Ganbyamba-n huu shuu dee
3 | 0 Хариулах
Өар аймгийн иргэн [202.180.216.19] 2018/1/18
ХЭНТИЙ АЙМГИЙН ЕРӨНХИЙ САЙД ХЭНТИЙ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА ГАНБЯМБЫН ХҮҮ, ХЭНТИЙ НУТГИЙН ДҮҮГ ТӨРИЙН БАНКНЫ ДАРГААР ТАВЬЖЭЭ
4 | 1 Хариулах
Зочин [103.87.255.42] 2018/1/18
Yamar ataarhuu humuus ve!!! Ataarhuu humuus chamaig olnii nuden deer shuumjilne gej yasan unen ug ve! Bolovsroltoi zorilgotoi zaluu bolovson huchin-ee yagaad demjij boldoggui yum be!!! Buhniig l dandaa surug talaas ni handah yum. Uursduu harin yu ch hiij chadahgui computeriin araas tomordog nusaak nar baigaa daa hiij buteecheed muulval yasan yum. Ene harin ch ajilch hicheengui zaluu bn. Ajlin undur amjilt husey. Zarim humuus negnee demjij sur!!!!!!!!!
3 | 1 Хариулах
Зочин [27.123.214.102] 2018/1/18
ТӨРИЙН БАНКНААС ХУСУУЛСАН 30 Л А Л А Р ЁСТОЙ БООЖ ҮХЭХ НЬ ЭЭЭЭ
0 | 2 Хариулах
Зочин [72.252.200.68] 2018/1/18
Yun huuhed avachad tavichvaa
0 | 0 Хариулах
бө+ [122.201.25.130] 2018/1/20
бөб
0 | 0 Хариулах
Зочин [202.21.106.139] 2018/1/18
Энд Төрийн банкнаас халагдсан творишууд боож үхэх нь ээ, зүгээр та нар шахааны байдлаар ирсэн шигээ шалчганаад байлгүй зайлцгааж үз
0 | 2 Хариулах
[хориотой үг] юмаа [118.238.237.194] 2018/1/17
Ядаж хүн удирдаж үзсэн хэлтсийн захирал хийж үзсэн хүн тавьж болооогүй юм уу. Ийм нусакаар удирдуулаад яах юм бэ. Улс төрийн томилгоо хэдий ч арай дэндүү юм аа
10 | 2 Хариулах
Зочин [59.153.112.200] 2018/1/17
Улс төрчдийн томилгоо л доо, яая гэхэв. Нусак пацан л даа.
4 | 2 Хариулах
Зочин [202.9.40.133] 2018/1/17
ataarhu shss ene com bichsen nuhdvvd
0 | 1 Хариулах
Зочин [94.21.173.157] 2018/1/17
Turiin banknii zahirluudiin taniltsuulgiig harahad ihenhi n bolovsrol turshlaga mash muutai haragdaj baina lee. Ene 29 nastai huuhed n ochood uurchilj chadah yum boluu daa. Turiin bank nam namiin shahaanii humuuseer l duursen bank daa
3 | 0 Хариулах
Зочин [202.170.80.25] 2018/1/17
Төр бүх бизнесийн салбар руу ордогоо болих хэрэгтэй байгаам даа
5 | 0 Хариулах
ЗГ 100 хоног [192.40.59.138] 2018/1/17
Хамгийн их хийсэн ажил: Томилгоо Үр дүн: Халаа Сэлгэж Шалтгаан: Бялуу хуваалт, Жавхлангийн хэсэг
7 | 1 Хариулах
2020 он [142.234.73.198] 2018/1/17
Хөгжлийн Банкны Мөнхбатын үргэлжлэл. 2012-2016 онд Монгол Банкны Тэргүүн Дэд байсан Жавхлан надад эрх мэдэл байгаагүй би БУРУУГҮЙ гэсэн 2016-2020 онд Их хурлын гишүүн байхдаа юу гэх бол? Би сангийн сайд байгаагүй л гэх байх. Хүрэлсүх сайдад найдах хэрэггүй юм байна. Жавхлан гэдэг хүнд Монгол Улс Ямар Өртэй вэ? Монгол банк, Хөгжлийн банкыг ямар болгосон нь ил болсон. Одоо Төрийн банкыг авахаар болжээ. Эх орон минь энэ хүмүүсийг яах вэ?
8 | 0 Хариулах
Зочин [202.131.245.243] 2018/1/17
Дарга, баячуудын хүүхдүүд л угсаа залгамжлан дарга болох юм дөө, ардын хүүхдүүд хичнээн сайн байгаад ч нэмэргүй, эд нарын доор зарц хийх л тавилантай юм байна. Ер нь энэ нийгэм чинь ардчилсан нийгэм биш, баячуудад зориулагдсан, баячуудын л нийгэм юм биш үү?
16 | 0 Хариулах
Зочин [103.229.122.76] 2018/1/17
Яг үнэн.! Сэтгүүлчид сэтгүүлчийн ёс зүйгүй болсон нийгэмд ард иргэд нийгмийн сүүдэрт оршсоор л байх болно.
7 | 0 Хариулах
Eggy [120.17.132.112] 2018/1/17
Mongold ajilaad 2008-2016 .2013-15 suraad 09 11 12 13 ajilaad . Yuu be hezeen suraaf hezeen ajilsan yum be . Aimar aimar
12 | 2 Хариулах
3 ээлж хоолондоо [104.200.140.86] 2018/1/17
Ганбямбын хүү Дөлгөөн анкет бүр ямар худлаа юм бээ. Гадаадад сураад давхар ажиллаад явсан юм уу? Хэхж сүпер томилгоо
10 | 1 Хариулах
Зочин [103.229.122.76] 2018/1/17
Хэхэ арай л худлаа юм ааа,
1 | 1 Хариулах
Зочин [173.245.66.100] 2018/1/17
Хэнтийнх тэгээд яах юм
3 | 1 Хариулах
Зочин [27.123.212.142] 2018/1/17
Жак ахынхаа заасан замаар урагшаа . Монгол банкыг хоослоод, хөгжлийн банкыг дампуураалаад одоо төрийн банкыг дуусгадаа. Монгол Ялна
6 | 3 Хариулах
Зочин [23.27.245.97] 2018/1/17
Хэнтийн Ганбямбын хүүхэд Хэнтийн Хүүк Ерөнхий Сайд Болсноор 29 той хүүдээ банк өгөв
6 | 2 Хариулах