ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/01/15-НД НИЙТЛЭГДСЭН

Шатахуун импортлогчдын онцгой татварын эсрэг “БОЙКОТ”

Т.Болор-Эрдэнэ
2018 оны 1 сарын 15
MorninigNews.mn
Зураг зураг

-Монголд Онцгой албан татвар нэмэгдсэнтэй зэрэгцээд дэлхийн зах зээлд нефтийн үнэ мөн өсөж байна. Үүнийг дагаад нефть бүтээгдэхүүн импортлогчид шатахууны жижиглэнгийн үнээ нэмэх үү гэсэн асуулт үүсээд байна-

Засгийн газраас өнгөрсөн онд газрын тосны бүтээгдэхүүний Онцгой албан татварыг нэмсэн. "Хэдийгээр Онцгой албан татвар нэмсэн ч түүхий тосны үнэ буурах төлөвтэй байгаа. Мөн дотоод зах зээлд валютын ханш хэвийн байгаа зэргээс шалтгаалан үнийг нэмэгдүүлэхгүй байх арга хэмжээ авна” гэж тэр үед Засгийн газар үзэж байсан юм. Гэвч газрын тосны үнэ өнгөрсөн долоо хоногийн сүүлийн өдрүүдэд нэг баррел түүхий нефть 69.8 ам доллар хүрсэн.

Харин 2015 оны тавдугаар сараас 2016 оны наймдугаар сард хүртэл дэлхийн зах зээл дээрх үнэ 50 ам.доллар хүрэхгүй байж. Тэр үед ч шатахуун импортлогчид үнээ буулгаагүй. Харин одоо Монголд Онцгой албан татвар нэмэгдсэнтэй зэрэгцээд дэлхийн зах зээлд нефтийн үнэ мөн өсөж байна. Үүнийг дагаад нефть бүтээгдэхүүн импортлогчид шатахууны жижиглэнгийн үнээ нэмэх үү гэсэн асуулт үүсээд байна.

Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас энэ сарын 8-нд сэтгүүлчдэд мэдээлэл хийсэн. Энэ үеэр тус газрын дарга Б.Лхагва цаг үеийн холбогдолтойгоор“Сүүлийн үед бензин, шатахуун, дизель түлшний хомсдолын асуудлаар санал хүсэлт ирж байна. Бензин шатахуун жижиглэнгээр борлуулж байгаа аж ахуй нэгж байгууллагууд үнэ тарифаа нэмэх эрх одоогийн түвшинд байхгүй. ШӨХТГ-аас үнээ нэмэхгүй, хомсдол үүсгэхгүй байх шаардлага тавьж байгаа. Тийм учраас хомсдол үүсгэж буй аж ахуй нэгж байгууллагад хяналт шалгалтын ажил хийнэ. Шалгалтын дүнг харгалзан хариуцлага тооцох асуудал яригдана. Энэ талаар анхаарч ажиллах санамж, зөвлөмжийг хүргүүлсэн” гэсэн юм.

Гэтэл бодит байдал дээр энэ сарын 13-нд “Петровис” шатахуун түгээх станцын нийслэлийн төвийн салбаруудын түгээгчид АИ-92 шатахуун дууссан хэмээн иргэдийг буцаажээ. Түүнчлэн АИ-95 (1,970 төгрөг) шатахуунаа борлуулсан аж. Мөн “Петровис’’-ын зарим салбар үйл ажиллагаагаа зогсоосон бол “Тэс петролиум" засвартай хэмээн ажиллаагүй. Тухайн өдөр “Шунхлай” ШТС хэвийн ажиллажээ.

Тэгвэл өчигдөр “М-Ойл” ШТС-ын зарим салбар АИ-92-ЫГ 1,630 төгрөгөөр нийлүүлсэн ч нэг суудлын машинд 20 мянга төгрөгийн шатахуун л борлуулсан гэнэ. Иргэдийн өгсөн мэдээллээр ойролцоогоор 20 орчим минут дугаарлаж, хүлээсний дараа түгээгчийн өгнө гэсэн хэмжээгээр шатахуун авчээ. Харин Улаанбаатар хотын захын ШТС-ууд оочер дараалалгүй хэвийн ажилласан бөгөөд шатахуунгүй болсон зарим жолооч машинаа чирүүлж, захын борлуулагчдаас бензин авсан гэнэ.

Шатахуун импортлогчдын зүгээс Онцгой албан татварыг багасгавал бензиний үнэ нэмэгдэхгүй байх боломжтой гэсэн байр суурьтай байгаа бололтой. Тиймдээ ч анхааруулга болгож, шатахууны нийлүүлэлт дээр “бойкот” хийв үү. Бензиний үнэ бол маш мэдрэг суурь үнэ. Жишээлбэл, уг суурь үнэ нэмэгдэх сургаар зарим таксины жолооч км нь 800 байсан үйлчилгээний төлбөрөө нэмж, км тутамд нэг мянга төгрөг болгожээ.

Нөгөө талаас эдийн засагч А.Батпүрэв шатахууны үнийн талаар өөрийн фэйсбүүк хуудаснаа байр сууриа илэрхийлжээ. Тэрбээр “Дэлхийн зах зээл дээр нефтийн үнэ өсөхөд манай Засгийн газар шатахууны онцгой татвараа бууруулж, харин үнэ унахад татвараа нэмж орлого нэмэх байдлаар бензиний үнийг "тогтворжуулж” байсан. Өнгөрсөн оноос импортын үнэ ч өсөөд бас татвар ч нэмэгдчихээд байна.

Шатахууны үнэ яах аргагүй сүүлийн үеийн политэкономийн гол асуудал боллоо. Хэргийн эзэн улстөрчид маань ард нь сууж үлдээд бизнес эрхлэгчдэд уурссан олон түмний дунд нохдод яс шиг хаяж өгч байгаа юм шиг түлхчихэж байгаа болохоор зарим бодит тайлбар өгье гэж бодлоо. Дэлхийн зах зээл дээр нефтийн үнэ хямдрахад манайд хямдруулдаггүй байж одоо өсөхөд нь өсгөх гэлээ гэсэн зүйл их ярих юм. Нэгдүгээрт, огт хямдардаггүй биш хямдарч байжээ. Жишээ нь 2015 оны төгсгөлд. Хоёрдугаарт, илүү ч хямдруулж болох байсан ч төрөөс шатахууны онцгой татварыг нэмж төсвийн орлогоо нэмэхийг илүүд үзсэн байна.

Харин 2016 оны эхнээс олон улсын үнэ өссөөр одоо хоёр дахин өндөр болоод байна. Энэ үед нь төрөөс нэг удаа онцгой татвараа бууруулах замаар шатахууны үнийн өсөлтийг бага хэмжээнд барьж байсан ч өнгөрсөн онд онцгой татварыг хоёр ч удаа буцаан нэмэгдүүлснээс өнөөгийн нөхцөл байдалд хүрээд байгаа юм, Одоо татварын асуудлаа эргэн харахгүйгээр муйхраар л үнэ битгий нэм гээд суугаад байвал бүх компани борлуулалт хийх утгагүй болж, улмаар шатахууны хомсдол нүүрлэх аюултай.

Татвараас гадна олон улсын импортын үнийн өсөлт, бензин худалдан авч байгаа валютын ханшийн өсөлт гээд Засгийн газар хянаж чадахгүй хүчин зүйлс ч бий. Ер нь цаашдаа үнийг төр тогтоох гэж оролдохоо болиод зах зээлийн зарчимдаа шилжмээр байгаа юм. Олигополь зах зээл гэдэг асуудал ярьдаг ч одоо 30 гаруй тусгай зөвшөөрөлтэй нефть импортлогч байгаа. Хүсэл байгаад хөрөнгө оруулалтаа босгож чадвал хэдүүлээ ч гэсэн шатахуун оруулж, ирээд л орон даяар зарж болно. Үнэхээр л амархан ашиг байдаг бол бүгд бензин зөөгөөд явж баймаар юм” гэжээ.

Ямартай ч шатахуун импортлогчдын онцгой татварын эсрэг хийсэн эл жижиг “бойкот” нийслэлийн иргэдийн цаг завыг тодорхой хэмжээнд барсан.Цаашлаад шатахууны үнэ нэмэгдвэл олон төрлийн татварыг нуруун дээрээ үүрч буй иргэдэд улам л хүнд тусна.

Төрөөс үнэ тэнцвэржүүлэх зорилгоор шатахуун импортлогчдод татаас өглөө гэхэд тэр мөнгө иргэдийн халааснаас гарна. Эсвэл бухын доодхыг харж үнэг турж үхнэ гэгчээр дэлхийн зах зээлд түүхий нефтийн үнэ буурахыг хүлээх эсвэл залбирах ёстой юу.

Зураг
Энэ мэдээнд өгөх таны хариулал?
7
Зураг
ТЭНЭГЛЭЛ
1
Зураг
ХАХА
1
Зураг
БУРУУ
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
14 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Irgen [202.21.106.119] 2018/1/15
Ene ikon gj neg hudaldagdchihsan gazar bn aa!
0 | 0 Хариулах
Irgen [202.21.106.119] 2018/1/15
Tulburt medeelel bicheed bn uu gu yu, bid zgeer l delhiin zah zeeltei zeregcsen chuluut ursulduuniig husej bn, tur gj zawharsan hariugui amitdaar ter uniig bariulahaar iim nuhc baidal uusch bga yum! Ted nariin une barina gj yu bhavdee zuruug n erguuleed tatwar tulugchdiin halaasnaas shavhdag bizdee odoo tur savraa tatmaar bn!
0 | 0 Хариулах
Зочин [121.69.48.154] 2018/1/15
ЗҮГЭЭР Л ШАТАХУУНЫ ҮНИЙГ ЧӨЛӨӨЛ. ЭРЭЛТ ИХСЭЭД НИЙЛҮҮЛЭЛТ НЬ БАГАСВАЛ ҮНЭ НЬ ӨСНӨ Л БИЗ. ЭСРЭГЭЭРЭЭ НИЙЛҮҮЛЭЛТ НЬ ИХСЭЭД ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛ ДЭЭРХ ҮНЭ УНАВАЛ ХЯМДАРНА БИЗ ЗАХ ЗЭЭЛИЙН ЗАРЧМААРАА Л ЯВАГ. БОЛСОН БОЛООГҮЙ ТӨМРИЙН СЭГ УНАСАН ЮМНУУД ӨДӨРЖИНГӨӨ МАШИНТАЙ ЗАМ ТҮГЖИЖ БАЙХААР БЕНЗИНИЙХЭЭ ҮНЭНД БАРИГДААД АРАЙ БАГА ЯВЖ ЗАМЫН ХӨДӨЛГӨӨН Ч СИЙРЭГЖИНЭ БИЗ.
0 | 0 Хариулах
Зочин [49.0.171.43] 2018/1/15
enethegtei hamtarch neft bolovsruulah uildver barina gesenii daraagaar orosuud iim arga hemjee avch baigaa yum ene buhnii tsaana orosuud l baigaa shu de haramsaltain zorigtoigoor helchih hun alga
0 | 0 Хариулах
Зочин [66.181.170.110] 2018/1/15
[хориотой үг], чөлөөлвөл чөлөөлөөд, барьвал бариад нэг тийш нь болгооч дээ. Яаж ч байсан болохоос л хойш...
0 | 0 Хариулах
Зочин [43.228.129.131] 2018/1/15
Шатахуун импортлох гэж байдаг долллараа гадагшлуулна, үр дүнд нь төгрөг унасаар, юмны үнэ нэмэгдсээр л байна, монголчууд нефт нь байгаад хүртэх эрхгүй, ерөөсөө хямдхан шатахуун хэрэглэх заяагүй ард түмэн.
0 | 0 Хариулах
Зочин [27.123.214.2] 2018/1/15
Хэдэн жилийн өмнө Роснефть Монголд орж ирэх гэхээр дотоодын компани дэмжинэ гээд , дотоодын компани ч биднийгээ дэмжээрээ гэсээр байгаад Оросуудыг оруулж ирээгүй.Одоо бодоход бид шал хөгийн юмнуудыг хамгаалж авч үлдэж. Дотоодын нэртэй гаднийхаас дор хувиа бодсон амьтад. Зах зээлийн зарчимаар та татвараа төл гэхээр үнээ нэмнэ гэж шантаажлаад . Эд нэрээс залхаж байна шүү. 1 ижил үнэтэй олон ШТС хэнд хэрэгтэй вэ ?
5 | 2 Хариулах
zochin [122.201.20.90] 2018/1/15
Chi mal ymuu eswel unshaad2 oilgohgu bnu ediin zasgiin huwid yaltachgu bodit shaardlaga tulgarsan gesen bgazd
0 | 1 Хариулах
Зочин [103.14.38.130] 2018/1/15
chi harin unen mal [хориотой үг] bnda. rosneft mongold stantsaa barih zowshoorol odoo ch husch bgaa. ternii dund tanai ulsad 30% hymd shatahuun niiluulii gj hussen bgaa. ene huseltiig zasgiin gazar UIH biyluulehgu bga. uchir n shiidver gargadag garuudiig bugdiig n mongoor hangaad bga bolhoor. ur dund n ard irged l unetei benzin hereglej unetei talh idej bn daa. yah argagu zuil gj baidgu ym. yaj l bol yaj argalj boldiin. gol n shiidver gargadag humuust mongo l chuhal, tedend ard irgediin amidral ymar bh n chuhal bish. Tomor zamiin nariin, buduun tsagira gj baahan uls torjood tank orj irne geed boluilsan haha, teren shig l. etsest n ard irgediin l tatvariin mongoor demii baahan shoroo ovoolood duusaa bizde.. ter tomor zam barigdsan bol manai uls ymar ih mongo oloh bsn bol. esuul neere tank orj ireed bid suirchih baisan u?
1 | 1 Хариулах
Зочин [49.0.171.43] 2018/1/15
orosuudad itgej baidag huurhun genen huuhduud yuma tumur zam yasniig bitgii martaarai
1 | 0 Хариулах
Irgen [202.21.106.119] 2018/1/15
Yagaad irged tatwaraa nemuuleed niigmiin hariuclagaa chimeeguihen uurch bhad ene oligarhi kompaniid ashigtai ajillah gj ulairaad bga yum! Er n yagaad uls ornii tuluu busee changalchihaj boldoggui yum! Tgd ed nariig ingeed dawraagaaf suuj bh uu chiniiheer? Chi l mal bn daa! Esvel zahialgatai bichij bga biz! Muu hyamdhan amitan!
0 | 0 Хариулах
Зочин [203.169.50.207] 2018/1/15
$-n hanshaa buulgaval bas neg garts baina daa nefriin une usguhgui
0 | 0 Хариулах
Зочин [182.160.36.60] 2018/1/15
$ hansh ene jil dahiad batalgaatai 10% unagah zasgiin gazriin tolovlogoo gartsan baigaa shde hoo
0 | 0 Хариулах
Зочин [103.14.38.130] 2018/1/15
yu ve? dollariin hanshiig manai zasgiin gazar unagaah tolovlogoo gej u? haha. arai gu bh. dollariin hanshiig unagana gj baidguma. togrogiin hanshiig l saijruulah gj bgaa
1 | 0 Хариулах