Дэлхийн хамгийн урт дрифтийн рекордыг БМВ М5 загвараар хийсэн. Гэхдээ шатахууны асуудлыг нь яаж зохицуулсан юм бол?
Өмнөх тасралтгүй хийсэн рекорд нь 133 км байсан бол энэ удаад 373 км замыг 8 цаг дрифтэлж рекорд тогтоолоо. Ингэснээр километрээр, цагаар гэсэн 2 шинэ рекордыг Гиннесийн номонд бичүүлэх эрхтэй болсон юм.
Рекорд
Үүнээс гадна авто сонирхогчдын дунд газар аваад байгаа асуудал нь түүний шатахууны асуудлыг хэрхэн зохицуулсан талаарх эргэлзээ юм. Анх зарим нь маш том бактай байсан гэж байсан боловч 68 литрийн бакийг л нэмэлтээр цэнэглэх боломжтой болгож, 2 машин дрифт хийж байх үедээ нэгийг нь шатахуунаар цэнэглэсэн шинэ зүйл юм.
Үүнийг өөр нэг кинон дээр хийж байсан ч дрифтэлж байхад л шатахуунаар цэнэглэх санаа хэний ч санаанд бууж ирэмгүй өвөрмөц байж чадлаа.
Цэнэглэх системийн өөрчлөлт
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!