Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/01/12-НД НИЙТЛЭГДСЭН

Сүмогийн нэр хүнд унасан тул Японы эзэн хаан тэмцээн үзэлгүй алгасахаар болжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 1 сарын 12
iKon.MN
Зураг зураг

Сүүлийн үед дараалан гарсан дуулианд сүмогийн ертөнцийн нэр хүнд унаад байгаа тул энэ оны анхны башёг Япон улсын эзэн хаан Акихито, хатан Мичико нар үзэхгүй болсон тухай ордны захиргаа нь өчигдөр мэдээлжээ.

Нэгдүгээр сарын барилдаан ирэх Ням гарагт эхлэх юм. Уламжлал ёсоор Сүмогийн Холбоо шинэ оны анхны тэмцээнийг үзэх урилгыг эзэн хаанд ирүүлдэг боловч энэ удаа цуцлахаар шийдсэн байна.

Нэр хүнд нь унасан байгаа энэ үед эзэн хаан тэмцээнийг үзэх зохимжгүй гэж Сүмогийн Холбооны удирдлага үзсэн гэнэ. Өнгөрсөн аравдугаар сард доод зиндааны бөхийг зодсон ёкозуна Харумафүжи зодог тайлж, 500,000 иенээр торгуулсан.

Сүүлд сүмогийн дээд ангиллын засуул доод тушаалын залуу ажилтанд бэлгийн дарамт үзүүлсэн хэрэг дэгдээд байгаа юм.

Өмнө нь сүмогийн бөхчүүдийн дунд хууль бус мөрийтэй тоглоом, унаа даваа тохиролцсон хэргүүд гарах үед мөн эзэн хаан тэмцээнийг үзэлгүй алгасаж байжээ.

 

Эх сурвалж: Japan Times