ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/01/04-НД НИЙТЛЭГДСЭН
Баянзүрх авто вокзалыг Tenger Plaza худалдааны төв рүү шилжүүлж байна
iKon.MN
Зүүн вокзал буюу Баянзүрх авто вокзал нь Чулуун-Овооны тойрогт байрших Tenger Plaza худалдааны төвийн 2 давхарт шилжин очиж байгаа аж.
Иймд Дорнод, Хэнтий, Сүхбаатар, Говьсүмбэр, Өмнөговь, Дорноговь аймаг, Дорноговь аймгийн Замын-Үүд сум, БНХАУ-ын Эрээн хотын чиглэлд улс, хот хоорондын зорчигч тээврийн үйлчилгээг 2018 оны 1 дүгээр сарын 08-ны өдрөөс эхлэн Tenger Plaza худалдааны төвийн гадна талбайгаас явуулахаар болжээ.
Дээрх чиглэлүүд рүү явах тендертэй том оврын автобус, такси бүгд шилжих юм байна.
Зорчигчдынхоо тав тухтай байдлыг хангах, мөн авто вокзал нь техникийн хяналтын үзлэгийн төвтэйгөө хамт байсныг ийнхүү тусгаарлаж байгааг албаныхан хэллээ.
Эх сурвалж: Автотээврийн үндэсний төв
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

