Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/01/04-НД НИЙТЛЭГДСЭН

Өсвөрийн Парламентын сонгууль энэ сарын 11-нд эхэлнэ

ikon.mn
2018 оны 1 сарын 4
iKon.MN
Зураг зураг

Өсвөрийн Парламентын Анхдугаар чуулган тун удахгүй Төрийн Ордонд болох гэж байна.

“Өсвөрийн Парламент” нь хүүхэд залуусын ирээдүйгээ өөрсдөө бүтээх эхлэл бөгөөд нийгэмд хүүхэд залууст тулгамдаж буй асуудлуудыг шийдэх бодит үр дүнтэй шийдлүүдийг гарган ажиллах зорилготой юм. Мөн хүүхэд залуус Монгол Улсаа хөгжүүлэхэд оролцох оролцоог нэмэгдүүлж, өөрсдийн болон бусдынхаа ирээдүйд санаа тавьж, улсын хөгжилд дэвшилд олон бүтээлч үйл ажиллагаагаар хөрөнгө оруулалт хийн ажиллах өсвөр, залуу үеийнхний парламент юм. 

Тус парламент нь шинэлэг, бүтээлч үйл ажиллагаа ба улс орныхоо хүүхэд, өсвөр, залуу үеийнхний төлөөлөл болж, ирээдүйн удирдагчид, бүтээгчдийг нэгтгэн загвар хуулиудад заасан зохион байгуулалттайгаар тогтвортой үйл ажиллагаа явуулж, хүүхэд, залуучуудад тулгамдсан бодит асуудлуудыг шийддэгээрээ бусад бүх дэлхийн өсвөр, залуу үеийнхний үйл ажиллагаанаас ялгарах ба бодит үр дүнд хүрэх төслүүдээ хэрэгжүүлж, ирээдүйн тогтвортой хөгжилтэй Монгол Улсыг бүтээх юм.

Өсвөрийн Парламентаас гарах санаа, санаачилга, хуулийн төслүүдийг бодит үр дүнтэй хэрэгжүүлэх үүднээс УИХ, Засгийн газарт уламжлан хамтран ажиллахаар тохиролцжээ​. Өнөөгийн парламентын тогтолцоотой ижил байх ба 76 гишүүний бүрэлдэхүүнтэй байх аж.

Танхимаа хоёр үе шаттай шаталсан сонгон шалгаруулалтаар бүрдүүлэх юм байна. Сонгуулийн нэгдүгээр үе шатанд оролцохын тулд энэ сарын 11-ний өдрийн 23:59 цагаас өмнө доор тавигдсан холбоос дахь анкетыг бөглөн нэрээ дэвшүүлэх боломжтой. 

Нийт 120 нэр дэвшигч шалгарч, улмаар хоёрдугаар шатанд орох эрх үүснэ. Сонгуулийн хоёрдугаар шат буюу ярилцлага нь энэ сарын 13-ны өдөр болох аж. Эцсийн дүнгээр “Өсвөрийн парламент”-ын гишүүд энэ сарын 14-ний өдөр тодрох юм байна. 

Дэлгэрэнгүй мэдээллийг "Өсвөрийн Парламент" хуудсаар авах боломжтой.

Өсвөрийн Парламентын Сонгуулийн холбоос: Өсвөрийн Парламентын Сонгууль