Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/01/04-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Мурат үүсээд байгаа асуудлыг шалгуулахаар өөрөө ЦЕГ-т хүсэлт гаргажээ

С.Бадрал, iKon.mn
2018 оны 1 сарын 4
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

УИХ-ын гишүүн Дакейн Мурат садар самууны хэрэгт нэр холбогдсон гэх мэдээлэл өчигдөр гараад байсан билээ. 

Тодруулбал, тэрбээр Баян-Өлгий аймгийн төрийн албанд ажилладаг нэгэн эмэгтэйд дотно харилцаанд орох санал тавьж татгалзахад нь ёс бус үгээр доромжилж, өөрийн нүцгэн зургийг фэйсбүүкээр явуулсан тухай дуулиан гарч энэ хэргийг холбогдох хуулийн байгууллага шалгаж эхлээд буйг зарим хэвлэл мэдээллийн хэрэгсэл мэдээлсэн юм. 

Үнэхээр ийм хэрэг шалгагдаж байгаа эсэхийг Цагдаагийн Ерөнхий Газраас тодруулахад "Дакейн Мурат нь өөрөө шалгуулахаар өргөдлөө өгсөн. Одоогоор Эрүүгийн цагдаагийн албанд хэрэг үүсгэгдэн шалгагдаж байна" гэв.

Мөн Д.Мураттай холбоотой гомдол ирсэн эсэх талаар УИХ-ын Ёс зүйн дэд хорооны дарга Д.Лүндээжанцангаас тодруулахад "Энэ талаар ямар нэгэн мэдээлэл байхгүй" гэсэн тайлбарыг өглөө.