Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/01/04-НД НИЙТЛЭГДСЭН

Диего Коста хуучин багтаа гялалзаж эхэллээ

SPS телевиз
2018 оны 1 сарын 4
SPS
Зураг зураг

Испанийн шигшээ багийн довтлогч Диего Коста Английн Премьер лигийн түрүүг хүртсэнийхээ дараа Челси клубээс хуучин баг Атлетико Мадрид руу албан ёсоор очсон. Өдгөө 29 хүрч буй тэрбээр өнгөрсөн шөнө Испанийн эзэн хааны цомын тэмцээнд Льейда клубын эсрэг эхний тоглолтдоо оролцсон байна.

Атлетико клуб өрсөлдөгчөө талбайд нь 4:0-ээр хожсон бөгөөд Диего Коста тоглолтын 64 дэх минутад сэлгээгээр талбайд гарч, ердөө таван минутын дараа багийнхаа гурав дахь гоолыг оруулжээ. Түүнээс гадна Диего Годин, Фернандо Торрес, Антуан Гризманн нар гоолуудыг бүртгүүлсэн юм.

Тэрбээр тоглолтын дараа “Би Атлетикогийн төлөө дахин тоглож байгаа нь нэр төрийн хэрэг. Багийнхаа төлөө дахин тоглохдоо амаргүй байх вий гэхээс айж байлаа. Надад олдсон боломжийг ашигласандаа баяртай байна” гэжээ.

Бразил гаралтай Испани довтлогч Диего Коста 2014 онд Атлетикогоос Челси клубт 32 сая фунт стерлингээр нэгдэж байсан бөгөөд Лондон хотын багийн төлөө 120 тоглолтод оролцож 58 гоолыг өөрийн нэр дээр бүртгүүлсэн юм.

Зураг