Засгийн газрын өчигдрийн хуралдаанаас Сангийн сайд Ч.Хүрэлбаатарт Санхүүгийн хяналт, шалгалтын улсын Ерөнхий байцаагчийн эрх олгожээ.
Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн нь Санхүүгийн хяналт шалгалтын улсын ерөнхий байцаагч байх бөгөөд эрхийг Засгийн газрын шийдвэрээр олгоно гэж дотоод аудитын дүрэмд заажээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!